Монгол Улс телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжлээ
Телевизийн нэврүүлгийг тоон системд шилжүүлэх нээлтийн ажиллагааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газар болон харилцаа холбооны салбарын байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Одоогоор аналоги болон тоон систем хослон явах бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд тоон системд бүрэн шилжих юм. Нээлтийн өдерлегийн үеэр олон улсын Цахилгаан холбооны байгууллагын орлогч дарга Хаулин Зао Монгол Улс тоон телевизэд шилжиж байгаатай холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ илгээжээ.
Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод арав, орон нутагт 244 тоон телевизийн дахин дамжуулах станцыг асаасан байна.
Энэ сардаа багтаан Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан тоон телевизийн сүлжээтэй болох ажээ.
Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын 2006 онд хуралдсан Радиогийн их хурлаар 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх зөвлөмж гаргажээ.
Үүний дагуу Европын бүх орон 2015 онд, Ази. Номхон далайн бүсийн орнуудаас Австрали, Япон. БНСУ, Малайз. Шинэ зеланд. Филиппин, Хятад зэрэг улс 2013 он гэхэд ананоги өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоохоо албан ёсоор зарлаж байжээ.