2014.06.04
Морин уралдааныг гар утсаараа үзэх боломжтой хэмээв
Наадмын комисс өнөөдөр хуралдав. Энэ жил хэмнэлтийн зарчим барьж байгаа учраас салбар хороодын төсвийг танахаар шийджээ.
Сур харваачдын уралдаанд 76 сая төгрөг зарж байсан бол энэ жил 69 саяыг зарцуулахаар болжээ.
Мөн наадмын комиссын хурал даар МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа шинэ технологийг нэвтрүүлэхийг санал болгосон юм. Түүний хэлснээр дэлхийн аль ч өнцөг булан бүрээс гар утсаараа морин уралдаан үзэх боломжтой бөгөөд 180 сая төгрөгийн өртөгтэй төхөөрөмж ажээ.