Ц.Жадамбаа: Жил ирэх бүр “ICT EXPO” үзэсгэлэн маань өргөжиж байна
Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.05.26

Ц.Жадамбаа: Жил ирэх бүр “ICT EXPO” үзэсгэлэн маань өргөжиж байна

-Монгол Улс 2016 онд өөрийн хиймэл дагуултай болно-

Мэдээлэл харилцаа хол­бооны салбарын хөгжлийг таниулдаг “ICT-EXPO-2014” үзэсгэлэн “Дэвшилтэд тех­нологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор өнгөрсөн баасан гарагт “Мишээл экспо”-д нээлтээ хийсэн. Өнөөдрийг дуустал үр­­гэлжлэх энэхүү үзэс­гэлэнд мэдээлэл, техно­логийн сал­барт үйл ажил­лагаа явуул­даг төрийн 13, хувийн хэвш­лийн 57 байгууллага, аж ахуйн нэгж оролцож байна.

Эдүгээ найм дахь жилдээ зохиогдож байгаа “ICT EXPO-2014” жил ирэх бүр цар хүрээгээ тэлж, оролцогч байгууллагуудын идэвх нэ­мэгдсэн талаар алба­ныхан хэлж байсан юм.

Нээлтийн үйл ажил­ла­гаанд Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зо­хи­­цуулах газрын дарга Б.Балган­сүрэн нарын алба­­­­ны хүмүүс оролцов. Энэ­­хүү үзэсгэлэнгээрээ дам­­­­­­­жуулж мэдээллийн тех­­­­­нологид тулгуурласан өн­дөр бүтээмжтэй, олон тү­­­мэнд хүртээмжтэй төр зас­­гийн үйлчилгээ, шинэ тех­­­­нологи нэвтрүүлэх, төр бо­­­лон хувийн хэвшлийн бай­гуул­лага хоорондын хамтын ажиллагааг өр­гөжүүлэх, нөгөөтэйгүүр тэд­ний уялдаа холбоог сайж­руулах, су­дал­гаанд суурилсан, үйл­чилгээнд чиг­лэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хөг­жүүлэхэд чиг­лэж байгаа аж.

Энэ жилийн хувьд Мон­гол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой, Цахилгаан холбоо, мэ­дээлэлжсэн нийгмийн Дэл­хийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж бай­гаагаараа онцлогтой юм. Үзэс­­гэлэнд оролцож буй дээрх байгууллага цахим за­саг­лалыг хөгжүүлэх зо­рилтын хүрээнд мэ­дээллийн тех­­нологийн дэвшлийг ашиглан, төрөөс иргэдэд хүргэж буй бүх төрлийн үйлчилгээ болон салбарын стратегийн долоон зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажлуудаа танилцуулж байна.

“Ки­бер аюулгүй байдал V форум”-ыг өнөөдрөөс эхлэн 28-ныг дуустал зохион бай­гуулахаар болжээ.

Тэгвэл олон нийтийн зүгээс үзэсгэлэнгээс мэ­дээл­­лийн технологийн сал­­б­арын сүүлийн үеийн хөгж­­лийн чиг хандлага болон өөрсдийн хэрэгцээ шаард­­лагыг тодорхойлж, ши­нэлэг технологиудтай та­нилцаад буцаж байгаадаа баяртай байлаа. Харин зо­хион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнд оролцогчдоос шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаа­чилга тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн, хэрэг­лэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээг уламжлал ёсоор олон нийтийн санал асуул­гаар тодруулж, өнөөдөр дүнгээ танилцуулах юм.

Энэхүү үзэсгэлэнгээс гадна ойн ажлын хүрээнд “Хиймэл дагуул-бидний га­раар” сэдэвт Кансат сонир­хогчдын хиймэл дагуул зо­хион бүтээх үндэсний хоё­р­­дугаар уралдаан, “Ра­дио Монгол” эрдэм шинжил­­гээний бага хурал зохион байгуулагдана. Мөн Ази номхон далайн бү­сийн цахилгаан холбооны байгуулагатай хамтран “Ки­бер аюулгүй байдал V форум”-ыг өнөөдрөөс эхлэн 28-ныг дуустал зохион бай­гуулахаар болжээ.

Энэхүү форум уулзалтад Ази номхон далайн 21 орны төлөөлөгч оролцож, турш­лага солилцохын зэрэгцээ бүс нутгийн мэдээллийн аюул­­гүй байдлын түвшинг то­дор­хойлох аж. Үүнээс гад­на цаашид хамтран авч х­э­­рэг­­жүүлэх ажил, арга хэмжээнийхээ талаар нэгд­сэн нэг ойлголтод хүрэх юм.

Ц.Жадамбаа: Жил ирэх бүр “ICT EXPO” үзэсгэлэн маань өргөжиж байна

Ингээд Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагаас дараах зүйлийг тодруулсан юм.

-“ICT EXPO-2014” үзэс­гэлэн найм дахь жилдээ зохион байгуу­лаг­даж байна. Мэдээлэл тех­­нологийн сал­барт үйл ажил­­лагаа явуул­даг бай­­гууллага, аж ахуйн нэгжүүд хэр идэвхтэй орол­цож байна вэ?

 -Жил ирэх бүр хаяагаа тэлж байгаа нь мэдрэгдэж байна л даа. Учир нь орол­цогч байгууллага болон ир­гэдийн оролцоо нэмэгдэж бай­на. Үзэсгэлэн маань энэ жил найм дахь удаагаа зо­хион байгуулагдаж, нээлтээ хийлээ. Төрийн 13, хувийн хэвшлийн 57 бай­гууллага оролцож байна. Өнгөрсөн жилүүдээ бодоход оролцогч байгууллагуудын тоо нэ­мэгдсэн.

-Нөгөөтэйгүүр оролцогч байгууллагууд нэмэгдээд талбай багадаж байгаа нь ажиглагдаж байна?

-Тийм ээ. Гэхдээ энэ нь мэдээлэл технологийн хэ­рэглээ амьдралд илүү өргөн нэвтэрч байна гэж ойл­­гож байна. Тэр хэм­жээ­г­ээр шинэлэг, шинэ тех­нологиуд гарч ирж бай­гаа нь ойлгомжтой. Үүнийг ком­­паниуд олон ний­тэд танилцуулж бай­на. Үзэс­гэлэн маань их онцлог­той, сайхан болж байна.

-Манай улсаас хиймэл дагуул хөөргөнө гэж яриад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид 2016 он гэж ярьж байна. Ингэхдээ харилцаа холбооны салбарын хиймэл дагуулыг түрүүлж хөөргөх санал тавьж байгаа. Бодит байдлаас харахад цаасны ажил бол бүрэн дуусчихсан. Үндэсний аюулгүй байдлын шийдвэрийг хүлээж байна. Энэхүү шийдвэрийн дараа бүх зүйл шийдэгдэж, дараа дараагийн ажил явагдах байх.

-Мэдээж хиймэл да­гуулыг худалдаж авах байх?

-Тийм ээ.

-Ямар үнээр худалдаж авах бол?

-Одоогоор өртөг үнийн талаар ярих болоогүй. Нуу­цын зэрэглэлтэй байгаа.

-Манай улс өөрийн гэсэн хиймэл дагуултай болсноор ямар давуу тал бий болох вэ?

-Өнөөдөр мэдээлэл тех­нологийн салбар болон ху­вийн хэвшлийн олон бай­гууллага гадны хиймэл да­гуулыг түрээсэлж байна. Энэ нь эдийн засаг талаасаа хүндрэлтэй тусдаг нь ойл­гомжтой. Олон улсын түв­шинд Монгол Улс өөрийн хиймэл дагуулыг хөөргөх нь задгай сансарт маш том орон зайг эзэлж байна гэсэн үг.