
Газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа билээ.
2014.07.24
Цахимаар газар өмчлүүлэхэд туслах залуусыг бэлджээ
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирэх сарын 1-нээс нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа билээ.
Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 16 хороо, Багахангай болон Багануур дүүргийн нийт 23 хороо тус бүрт нэг түр ажилтанг сургаж байгаа аж.
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар иргэдэд цахимаар газар өмчлөх асуудалд зөвлөгөө, зааварчилгаа өгөх түр ажилчдыг зөөврийн компьютераар хангахад хамтран ажилласан байна.