Чингисийн талбайд мэдээлэл харилцааны компаниуд цуглана
2014.09.30

Чингисийн талбайд мэдээлэл харилцааны компаниуд цуглана

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор 2014 оны 10-р сарын 04-нөөс 05-ны өдрүүдэд Чингисийн талбайд “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг  зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, техник технологийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгөх юм.

Энэ үеэр “Монголын цахилгаан холбоо компани” суурин утас, интернэт үйлчилгээ, олон улсын ярианы 001 гарц, кабелийн телевиз болон лавлах үйчилгээгээ танилцуулан үйлчилгээ тус бүртээ 100% хөнгөлөлт урамшууллыг олгож, шууд үйлчилгээг үзүүлж, аж ахуйн нэгж пүүс компаниуд болон хэрэглэгчдийн гомдол санал, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөх юм.

Мөн өдөрлөгт ирж шинэ хэрэглэгч болсон хүн бүрт гарын бэлэгтэй урамшууллыг олгож байгааг дуулгахад таатай байна.