2014.09.10

Э.Бат-Үүл: Ажлаа гүйцэтгээгүй хүмүүстэй шууд хариуцлага тооцно

Хичээлийн шинэ жил эхлээд долоо хоног өнгөрөөд байгаа ч зарим цэцэрлэг, сургуулийн засварын ажил одоог хүртэл дуусаагүй байгаа юм. Үүнд холбогдох албаны хүмүүс хэд хэдэн шалтгааныг тавьж байгаа юм.

Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сургууль цэцэрлэгийн засварын ажлыг цалгардуулан хугацаанд нь гүйцэтгэхгүй байгаа явдалд арга хэмжээ авч хариуцлага тооцохыг хатуу анхаарууллаа.

Өнгөрсөн долоо хоногт шинэ хичээлийн жил эхэлсэн ч зарим сургууль, цэцэрлэгийн эх болон урсгал засварын ажил одоог хүртэл дуусаагүй байна. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Энэ асуудлыг өмнө нь удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байхад бас шалтаг, шалтгаануудыг хэлж байсан. Харин ажлын хэсэн байгуулсан одоо тайлбар хүлээж авалгүй шууд хариуцлага тооцно” гэж хэллээ.

Нийслэлийн хэмжээнд 21 сургууль, 38 цэцэрлэгийн урсгал засвар хийгдэж байна. 

Нийслэлийн хэмжээнд 21 сургууль, 38 цэцэрлэгийн урсгал засвар хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл одоогоор 80 гаруй хувьтай хийгдэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 1-н гэхэд дуусгахаар ажиллаж байна гэлээ.

Ихэнх сургуулийн барилгууд 30 болон түүнээс дээш насжилттай байгаа гэж албаны хүмүүс хэлж байлаа. Түүнчлэн эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусахын тулд 71.6 сая төгрөг шаардлагатай байгаа гэж хэллээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү