Барилгачиддаа талархал илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе
Монгол улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярын мэндийг үе үеийн барилгачид тэр дундаа өмнөх нийгмийн үед нийслэл болоод томоохон хотуудыг цогцлоож, аймаг, сумын төвүүдийг өдий зэрэгт хүргэсэн ахмад барилгачиддаа талархал илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.
Орос ах нарын буянаар олон олон эмнэлэг сургууль, найрамдал зуслан, хүүхдийн ордон гээд тоочвол олон сайхан барилга байгууламжтай болсноо ч энэ өдөр дурсах ёстой.
Миний төрсөн Мөрөн хот маань ч өдөр ирэх бүр өөрчлөгдөж, шинэ шинэ барилгууд баригдаж байна. Миний хувьд Шинэ-Мөрөн 1000 айлын орон сууц хөтөлбөрийг санаачлан эхний ээлжийн 550 айлын орон сууцны зураг төсвийг хийлгэж, инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүллээ.
Удахгүй барилгачид маань зураг төсвийн дагуу чанартай тохилог орон сууцнууд барьж эхлэнэ. Бодит ажил болгож, хэлсэндээ хүрч, Мөрөн хотынхоо өнгө төрхөд шинэ өнгө нэмэх болно оо.
Монгол улсын Их хурлын гишүүн Л.Энх-Амгалан