Азийн хотын дарга нарын уулзалт болно
“Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум энэ сарын 18,19- ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
2014.08.18

Азийн хотын дарга нарын уулзалт болно

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Зүүн хойд Азийн Хотын дарга нарын “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил” форум энэ сарын 18,19- ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Тус форумд Зүүн хойд Азийн зургаан улсын 120 гаруй төлөөлөгч оролцох юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл БНАСАУ-ын Пхеньян хотын ардын хорооны дарга ноён Ча Хий Рим тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Пхеньян хотын ардын хорооны дарга ноён Ча Хий Рим “Та бүхний зохион байгуулж буй энэхүү форумд оролцох болсондоо таатай байна.

Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын хамтын ажиллагаа эрчимжиж байна. Үүний дүнд хоёр хотын цаашдын харилцаа ч өргөжиж, эдийн засаг, хөдөө аж ахуй, тухайлбал соёлын салбарт голчлон хамтран ажиллахад бид нээлттэй байх болно” гэлээ