Хотын дэд төв байгуулах ажил эхлэхэд нэг алхам үлдлээ
Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон дэд төвтэй хот болгон хөгжүүлж, төвлөрлийг сааруулахаар болсон.
Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дэд төв барьж, байгуулах ажил өдгөө төлөвлөлтийн шатандаа явж байна. Уг хөтөлбөрийн зорилго нь орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй, иргэдийг эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчин бүрдүүлсэн хотын дэд төвийг гэр хороололд байгуулах. Үүнээс гадна иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах юм.
Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг Азийн хөгжлийн банкны 1.5 сая ам.долларын санхүүжилтээр бэлэн болгоод буй. Есөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, цэвэрлэх байгууламж, дулаан хангамжийг сайжруулж, бичил зээл олгон, төсөл хэрэгжүүлэх байгууллагыг чадавхижуулах зэрэг цөөнгүй ажил хийнэ.
Үүнээс хамгийн том нь 6-10 дэд төв байгуулах юм. 2014-2016 онд Баянхошуу, Сэлбэ, дараагийн ээлжинд 2016-2020 онд Хайлааст, Чингэлтэй, гуравдугаарт буюу 2018-2023 онд Амгалан, Улиастай дэд төв байгуулахаар төлөвлөөд байна.
Хамгийн эхнийх болох Баянхошуу дэд төвийг 162 га талбайд барина. Уг төв 6.15 км авто зам, явган хүний 24.6 ам метр зам, байгальд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дулааны хангамжийн байгууламж хоёр, нэг цэцэрлэг, мөн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн нэг төвтэй байхаар эхний ээлжинд төлөвлөөд буй.
Нийслэлийн ЗДТГ болон Азийн хөгжлийн банк 2012 оны арванхо ёрдугаар сарын 10-нд хөрөнгө оруулалтын олон шатлалт санхүүжилтийн зээлийн төлөвл өгөөний талаар хэлэлцэн, санамж бичигт гарын үсэг зурсан нь энэ ажлын эхлэл. Тус банкны удирдлагын зөвлөл өнгөрсөн оны есдүгээр сард хуралдаж, Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлб өрийг хэлэлцэн, шийдсэн юм.
Уг хөтөлбөрийг өнгөрсөн сарын 23-нд УИХ хэлэлцэж, баталсан. Дэд төвийн хүрээнд хийх барилгын ажил, дулаан, цахилгаан хангамжийг хариуцан ажиллах төслийн нэгж байгуулах, эсэхийг энэ сарын 25-нд нийслэлийн ИТХ хэлэлцэх аж. Мөн ЭЗХЯ, Сангийн яам, нийслэлийн удирдлагуудыг оролцуулж, төслийн удирдах хороо байгуулахаар болсон байна.
Уг төслийн багийнхан Европын хөрөнгө оруулалтын банкнаас 50 сая еврогийн хөрөнгө оруулалт авахаар зээлийн хэлэлцээ хийсэн байна.
Уг зээлийг авах, эсэхийг Засгийн газар албан ёсоор шийдэх аж. Дэд төв байгуулах ажил аль шатандаа байгаа, цаашид юу хийх талаар танилцуулахаар нийслэлийн Засаг дарга уржигдар Сонгинохайрхан дүүргийн VII, VIII, IX хорооны иргэдтэй уулзлаа. Тэрбээр “Та бүхэнд нэг чухал мэдээ дуулгах гэсэн юм. Дэд төв байгуулах ажил шийдвэрлэх шатандаа орсон. Баянхошуу, Сэлбийг дахин төлөвлөж, хотын дэд төв болгох хэлэлцээрийг баталсан. Засгийн газрын энэ бямба гаригийн (маргааш) хуралдаанаар эхний ээлжийн 104 сая ам.доллартай тэнцэх санхүүгийн эх үүсвэрийг нээх, эсэхийг шийдэх гэж байна. Үүнийг шийдчихвэл долдугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх боломжтой.
Уг ажлыг хийхийн тулд нийт 320 сая ам.долларын зээл авах юм. Энэ зээл жилийн хоёр хувийн хүүтэй. “Чингис” бондын зээлийн хүүгээс 2-3 дахин бага байх юм. Эхний таван жил нь хүүгийн болон бусад төлбөрөөс чөлөөлөгдөнө. Энэ санхүүжилтийг авахын тулд 33 шат дамжлага дамжиж, амаргүй ажил амжууллаа. Одоо нэг л шат үлдээд байгаа.
Нийт санхүүжилтийн 60 сая ам.долларыг Европын хөрөнгө оруулалтын банк гаргаж байгаа. Энэ сарын 30-ны дотор Европын хөрөнгө оруулалтын банкнаас авах 60 сая ам.долларын зээлийн гэрээг батлах ёстой. Хэрэв энэ хугацаанд батлахгүй бол тухайн газрынхаа хууль, журмаар зээл хүчингүй болно. С.Очирбат дарга дипломат ур чадвар гаргаж уг зээлийг, Азийн хөгжлийн банкны жишигт аваачин, бага хүүтэй, уян хатан нөхцөлтэй болгосон. Европын хөрөнгө оруулалтын банк “Биднээс ийм зээл авч байгаагүй” гэсэн.
Энэ мөнгөөр инженерийн шугам, сүлжээ тавина, дээр нь мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн томоохон төв барих юм. Мөн цэцэрлэг, дулааны нэг станц барина. Мөн бичил зээл олгоход 8-10 сая ам.доллар зориулна гээд төлөвлөсөн ажил цөөнгүй байна” гэлээ. Энэ төсөл дэд бүтэц, сургууль, цэцэрлэг гээд бүхий л зүйлийг багтаасан цогц ажил гэдгээрээ онцлогтой.
Гэр хорооллыг шинэчлэх
2013 оны гуравдугаар сард Азийн хөгжлийн банкны Зүүн Азид хэрэгжүүлж буй 110 төслөөс сайн загварчлагдсан төслөөр шалгарсан аж. Одоогоор техникийн нарийвчилсан зураг төсөл хийх, тендерийн баримт бичиг боловсруулах ажлыг зөвлөхүүд гүйцэтгэж байгаа. Барилгын ажилд хяналт тавих зөвлөх үйлчилгээний компани болон хөтөлбөрийн менежментийн албанд дэмжлэг үзүүлэх компанийг сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа аж.
Мөн олон нийтийн оролцоо, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг зөвлөх үйлчилгээ хийж байгаа юм. Уулзалтын үеэр хотын дарга автобусны тусгай замтай болох талаар танилцуулсан. Улаанбаатар хотод тусгай замын автобусны үйлчилгээ нэвтрүүлснээр нийтийн тээврийн хэрэгсэл цагийн хуваарийн дагуу явдаг болно. Үүний тулд бусад тээврийн хэрэгсэлтэй хамт бус, тусгай зам гарган, явуулахаар төлөвлөжээ.
Энэ ажлыг хэрэгж үүлэх зээлийн хэлэлцээрийг батлах, эсэхийг өдгөө Засгийн газрын түвшинд ярьж байгаа аж. Энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд мөн л цөөнгүй саад учирч буйг нийслэлийн Засаг дарга онцлоод, “Манай төр, засгийнхны зарим нь эндүү ташаа ойлголттой байдгаас хэрэгж үүлэхэд хүнд байгааг нуухгүй. Эдийн засгийн хөгжлийн сайдын найз нь гадаадад байхдаа тусгай замын автобуснаас болж, амиа алдсан юм байна.
Ийм асуудалтай тул дургүйцээд зээлийн гэрээг гацаачихсан. УИХ Азийн хөгжлийн банкны тусгай зориулалтын автозам барихад зориулсан 272 сая ам.доллартай тэнцэх 40 жилийн хугацаатай зээлийг баталсан. Эхний 10 жил зээлийн төлбөрөөс чөлөөлсөн. Энэ зээл жилийн хоёр хувийн хүүтэй байдаг нь тухайн орныхоо эдийн засагт дарамт болохг үй байх гол зарчимтай нь холбоотой юм билээ. Бид Колумбын Богато хотыг дуурайгаад нийгмийн бүх давхаргын иргэн нийтийн тээврээр явдаг болмоор байна. Хувийн унаагаа өдөр бүр унах шаардлагагүй нөхцөл бүрдүүлэх гээд байгаа юм” гэв.