Ажлын байртай орлоготой хот төлөвлөлтийг бий болгох
Дэлхийд загвар хот байгуулах Сингапурын туршлагаас манай улс суралцахаар боллоо.
50 жилийн өмнө Загасчдын тосгон байсан газар өнөөдөр дэлхийн эдийн засгийн төв, хот төлөвлөлтийн барилга орон сууцжуулалтын жишиг болтлоо хөгжиж чадсан туршлагыг Монголд нутагшуулах, нийслэл хотоо цаашлаад аймгийн төвүүдээ хот болгон хөгжүүлэх бодлогыг хамгийн хурдан хугацаанд хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм.
Нийслэлийн засаг дарга: Э.Бат-Үүл хэлэхдээ. Сингапурын хот байгуулалтын талаарх бүх туршлагыг судлах хэрэгтэй.
Эхний ээлжинд ажлын байртай орлоготой хот төлөвлөлтийг яаж хийдэг вэ гэдгийг судлах хэрэгтэй.
Хот байгуулалт бол зүгээр л байшин барилга барих гудамжны зураг гаргах асуудал биш гэдгийг Сингапур улсаас суралцах хэрэгтэй юм.
Тус улсад ажлын байртай, ногоон таатай орчинд амьдрах ийм нөхцөл бүрдсэн байхаар асуудлыг шийдсэн байдаг.