Г.Баярсайхан гишүүн “Ач” дээд сургуулийн шинэ хичээлийн нээлтэд оролцлоо
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Ач” анагаах ухааны дээд сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцлоо.
2014.09.01

Г.Баярсайхан гишүүн “Ач” дээд сургуулийн шинэ хичээлийн нээлтэд оролцлоо

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Ач” анагаах ухааны дээд сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцлоо. Хүний их эмч мэргэжилтэй төрийн түшээгийн хувиар тус сургуулийн нээлтэд зочилж, оюутнуудад сурлаг хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан шинэ хичээлийн жилийн нээлтийн үгэндээ “Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт “Ач” дээд сургууль нь эмч мэргэжилтэн бэлтгэж өөрийн зохих хувь нэмрээ оруулж байна. Эрүүл мэндийн энхийн манаанд сэтгэл оюунаа гарган зогсож буй сургуулийн хамт олонд талархал дэвшүүлье. Тус сургуульд шинээр элсэн орсон болон суралцаж буй нийт оюутнууд, эрдэмтэн багш нарт сурлаг хөдөлмөрийн өндөр ажилт хүсэн ерөөе” гэсэн юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан жил бүрийн шинэ хичээлийн энэ өдөр анагаахын салбарт үйл ажиллагаа явуулж буй сургуулийн нээлтэд оролцдог байна.