С.Ганбаатар: Хүүхэд харах үйлчилгээний хууль гацсан шалтгааныг З.Энхболд даргаас асуу
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.09.01

С.Ганбаатар: Хүүхэд харах үйлчилгээний хууль гацсан шалтгааныг З.Энхболд даргаас асуу

Энэ удаагийн "Ярилцах танхим"-даа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг урьж нийгэмд тулгамдаад байгаа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та хүүхэд харах үйлчилгээний тухай тухай хуулийн төслийг санаачилсан. Гэтэл энэ хууль хэрэгтэй цагтаа чимээгүй болчих юм. Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж эцэг эхчүүд гадаа хүртэл хонож бүртгүүлж чадахгүй  буцлаа Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэллээ. Олон хүүхэд цоожтой хаалганы цаана үлдлээ ?

Хэдийгээр би УИХ-ын гишүүн ч заримдаа хүч хүрэхгүй юм гэж байдаг. Энэ хуулийн төслийг  өргөн мэдүүлэх тов тогтоох тухай тоотыг 2013 оны нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын даргад өгсөн. Ер нь ийм хүсэлтийг удаа дараа явуулж байна. Энэ хуулийг хэлэлцэхгүй хоёр жил шахуу хав дарж байгааг ойлгохгүй байна.

Улсын төсвөөс цэцэрлэг барих мөнгө гарахгүйгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах, хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт явуулах боломжийг гацааж байгаа юм.

Харин багш нарын зардал хүүхдийн хоолны мөнгийг улсаас гаргана. Тэртэй тэргүй цэцэрлэг барьсан тохиолдолд гарах л мөнгө шүү дээ. Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тэнхээтэй жирийн ард иргэдээсээ төр тусламж гуйх цаг болсон. Учир нь төр өөрөө дийлэхгүй байгааг .харж байгаа биз. Өнөөдөр хоёр өрөө байр гаргаад цэцэрлэгийн хэмжээний үйл ажиллагаа явуулах тэнхээ аж ахуйн нэгж, ард иргэдэд байна.

Төр ард иргэдээсээ хүүхдийн төлөө туслаач ээ гэх цаг болсон. Хүүхэд харах үйлчилгээний хууль бол ийм л утгатай. Та нар бодоод үз дээ. Өнөөдрийн сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгийн стандартыг асар өндөр тавьсан.

Төр хэрвээ чадаж байгаа бол энэ бол сайн л даа. Цэцэрлэгийн барилга байгууламжийн нэг стандарт нь төвийн халуун хүйтэн усанд холбогдсон байна гэж заасан байдаг. Энэ стандарт их гоё, хүүхэд хамгаалах тухай ярьж байгаа мэт боловч нөгөө утгаараа гэр хороололд байгаа хүүхдүүдийг та нар дахиад 10 жил цэцэрлэгт явахгүй хүлээнэ гэсэн үг.

Үнэндээ гэр хороололд цэцэрлэг барьж болохгүй гэсэн санаа. Хүүхдүүдээ, та нар гэр хороололд халуун хүйтэн ус оруултал энэ чигээрээ байгаач ээ гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Заавал төвлөрсөн гээд заагаад эхлэх юм бол хөдөө суманд байгаа бүх хүүхдийг үндсэндээ шууд нийгмийн гадна гаргаж байна гэсэн үг. Тэдний ирээдүй бүрхэг болно.

Ингэж амьдралаас тасархай байдлаар хандах юм бол бидний ирээдүй бүрхэг болно. Ийм хууль байвал хүүхдийн эрхийг зөрчиж байгаа юм. Үндсэн хуульд гэр хороололд байгаа хүүхэд орон сууцанд байгаа хүүхэд ижил эрхтэй.

Үндсэн хуулиар хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхээр хөдөө сумдын болон гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдийн эрхийг зөрчиж байгаа биз. Тиймээс халуун хүйтэн усаа төвлөрсөн системээр татаж чадахгүй байгаа бол тохиромжтой уян хатан стандартыг  баримтлаач гэж байгаа юм Хүүхдүүдийг муу  нөхцөлд  байлга гэж хэлж байгаа юм биш.

-Сургуулийн өмнөх боловсролын стандартад зориулсан цэцэрлэг биш хувийн гэр цэцэрлэгүүд олноор үүсвэл хүүхдийн хоолны хордлого гэх мэтчилэн эрсдэл үүсэхгүй юу?

Одоо тэгээд хохироохгүй байгаа юм уу. Өнөөдөр гэр хороололд байнгаа хүүхдүүдийн 50- иас илүү хувийг хамаатных нь 10 жилийн хүүхдүүд хардаг. Энэ бол судалгаатай тоо. Энэ сайн нөхцөл биш биз дээ. Өнгөрсөн жил гэхэд 2-5 насны 27 хүүхэд харах хандах хүнгүйгээс болж зам тээврийн осолд орж нас барсан. Бүхэл бүтэн нэг анги байгаа биз. Мөн жорлонд унах, эм ууж нас барсан, галын аваар осолд орсон, хамаатныхаа хүүхдүүдэд хүчирхийлүүлж зодуулсан гэх мэт олон эрсдэл байх ёстой зүйл гэж үү.

Үүнээс илүү боломжийг санал болгох хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдмааргүй байна, гэртээ хүүхдээ хараад байх нь дээр гэж үзвэл чирж аваачаад өгчихгүй. Зөвхөн өөрсдөө л сонгоно. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан стандарттай цэцэрлэг барих ёстой гэж асууж байна. Тэгээд яагаад 20 гаруй жил барихгүй байгаа юм.

Яагаад 100 гаруй мянган хүүхэд цоожтой хаалганы цаана цоожлуулах ёстой юм. Тэдний эрх ашгийг өнөөдөр хамгаалахгүй бол гоё стандарт яриад яах юм бэ. Монголын нийт хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулъя гэвэл 50 тэрбум төгрөг хэрэгтэй.

Цэцэрлэг баръя гэвэл нэг их наяд төгрөг хэрэгтэй. Энэ хоёр мөнгөний хооронд өдөр шөнө шиг ялгаа байгаа юм. Тэгээд өдөр 13.00-14.00 цагийн хооронд бүх телевизээр хүүхэд харах үйлчилгээний газарт зориулж домог, ардын ёс заншлын талаарх хичээлийг явуулах хэрэгтэй.

-Энэ хууль юунаас болоод гацаад байна гэж үзэж байгаа вэ?

УИХ-ын дарга З.Энхболдоос үүнийг асуух хэрэгтэй. Яагаад ийм чухал асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх жагсаалтад оруулахгүй байгаа юм бэ гэдгийг УИХ-ын даргаас удаа дараа асууж хүсэлт явуулсан.

2013 оны наймдуГаар сарын 30-ны Хүсэлт хүргүүлэх тухай гэсэн бичигт “С.Ганбаатар миний бие санаачлан ийм ийм гишүүд хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2013 оны намрын чуулганы хэлцэх асуудлын эхэнд оруулж өгөхийг танаас хүсье” гэж явуулсан. Дараалалд орсон мөртлөө яагаад оруулахгүй байгааг ойлгохгүй ш дээ. Хэлэлцэхгүй байх ямар сонирхол байгаа юм бол. Дургүй байгаа бол зүгээр хэлээч ээ.

УИХ-ьн дарга дараалалд оруулахгүй байна. Олон мянган хүүхдийн эрх ашиг хохирч байна. Үнэндээ би учрыг нь ойлгохгүй байна.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдвал хүүхэд улсаас санхүүжилт авч тэгш байдал үүснэ гэж байгаа. Энэ нь мар учиртай юм бэ?

Шуудхан хэлэхэд энэ хуулийн төслийг эсэргүүцэж, дургүйцэж Зайгаа хэсэг хүмүүс бол хувийн цэцэрлэгийн зарим эрхлэгч нар. Гэд энэ хуульд дургүй байгаа. Учир нь хүүхэд харах үйлчилгээ ихэсвэл хувийн цэцэрлэгийн үйлчилгээний төлбөр асар хямдарна. Улсаас багшийн зардал, хоолных нь мөнгө гарах учраас их эрэлт хэрэгцээн дээр тулгуурлаж өндөр үнэтэй хувийн цэцэрлэг ажиллуулдаг явдал багасна.

Үүнээс санаа зовж байгаа зарим нэг хувийн цэцэрлэгийн хүүхдүүдийг хараад хүүхдүүдийн зовлон дээр мөнгө хийж болохгүй гэдгийг хэлмээр байна. Стандарт нь уначихна шүү дээ. Хүүхдийг дуртай хүн бүр нь хараад байж болохгүй гэж тэд ярих дуртай. Үнэхээр тийм. Хүүхдүүдийг дуртай хэн нэгэн болох хамаатныхаа хүмүүсээр харуулдаг байдлыг зогсоогоод хариуцлагажүүлье гэж байгаа.

Хүүхэд харах үйлчилгээний эрхийг ээж аавууд, итгэлээ өгсөн хүн л авна. Ээж аавууд хэзээ ч хүүхдээ подвалд аваачиж өгөхгүй, хэзээ ч архи тамхичин гэх мэт ёс суртахуун хүнээр хүүхдээ харуулахгүй. аавууд мэдрэмжтэй. Харин ул байцаагч үүнийг мэднэ гэвэл өгч магадгүй. Улсын байцаагч лицензийг хэнд ч худаг магадгүй. Тийм учраас ээж аавтай нь гэрээ хийх ёстой. Энэ хуулийн цаад мөн чанар бол төр хүүхэд, төлөө хариуцлага үүрэх хэд хэдэн ээж аавуудьн хариуцлага ч байгаа гэдгээрээ онцлог.

Тэд хийж, хүүхэд харах үйлчилгээ чанар стандартад жижүүр хяналт тавих эрхтэй. Дотоод зөвлөл байгуулаад өөрсдөө Xүүхэд харах үйлчилгээг эрхэлж Энэ хуулийн цаад мөн бол ирээдүйдээ хөрөнгө ор явдал. Давхар хөдөлмөр эрх нэмэгдэнэ.

Өнөөдөр 30 гаруй мянган ээж ажилгүй гэртээ байгаа.  харах үйлчилгээний дагуу 30 ажилтай болоод цаана үлдсэн мянган ээж ажил хайх боломжтой болно гэсэн үг. Энэ хуулийг батлаасай. Батлуулахын тулд жагсаал цуглаан зохион байгуулж талбай дээр суулт зарлах уу. мэдэхгүй байна.

-Та Газрын тухай хуулийг эсэргүүцэж байсан гишүүдийн нэг. Тэгээд ч Засгийн газар хуулийг буцаан татсан. Харин энэ хуулийн төслийг эрдэмтэдтэй хамтран боловсруулж байсан гэж сонссон?

Газрын тухай хуулийн боловсруулах ажлын хэсэгт багтсан. Монголын газар бусдад худалдах заалт эсэргүүцсэнийхээ төлөө мал тэнэг, мангараараа дуудуулж Газрын тухай хуулийн боловсруулах ажлын зөвлөх, хуульч, шинжээчид хуулийг батлуулахаар яаж зүтгэж байсан гэж бодно. Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд Газрын тухай хуулийг эсрэг байгаагаа цахим ертөнцөөр илэрхийлж байсан.

Монголын газрьг өмчлөх биш өвлүүлэх байр суурин дээр байх ёстой. Газар нийтийн байх ёстой. Бэлэн болоогүй цөөхүүлээ монголчууд газрыг нь өмчлүүлэхээр газартай юутай нь монгол хүнийг хэн өмчлөх вэ гэдгийг цаадуул чинь бодчихсон байна. Улстөрчидтэй ярьчихаад яваад байна.

Үүнийг би хэлэхгүй бол бидний үр хүүхэд өмчлөх тухай юу ч ярихгүй шүү дээ. Та өмчилж авлаа. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олохын тулд аль нэг банкинд барьцаанд тавина. Тэр газрыг хэн нэгэн мөнгөтэй нь авна. Хэн мөнгөтэй гэж бодож байна. Гадны хөрөнгө оруулагчид мөнгөтэй. Тэд авна. Таны үр хүүхэд дараа нь хэзээ ч газар өмчлөхгүй. Тэд зүгээр л хамжлага болно. Энэ асуудлыг ярих хэрэгтэй.

Монголчууд цөөхүүлээ. Газар нийтийн өмчлөлд байх ёстой. Зөвхөн яаж ашиглах уу, яаж эзэмших үү, ирээдүйдээ яаж өвлүүлж, хамгаалах вэ гэдэг тухай байх ёстой. Эдийн засгийн асуудлаас илүүтэй Монгол орны тусгаар тогтнолын асуудал юм шүү.

Намайг дэмжиж ажилласан хүмүүст үнэхээр их баярлаж байна. Тэдэнгүйгээр юу ч хийж чадахгүй байсан шүү. Намрын чуулганаар Газрын тухай хуулийн төслийг эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулж, ард түмнээсээ санал авч боловсруулахаар төлөвлөж байгаа нь үнэн.

-Саяхан БНХАУ-ын төрийн тэргүүн айлчлаад буцлаа. Өнөө маргаашгүй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчилна. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын үр дүнг парламентад хууль батлалцаж байгаа хүний хувьд яаж дүгнэж байна вэ?

Сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Орос, Хятад хоёр бол хүчирхэг гүрэн. Монгол Улс бол цөөхөн хүн амтай ч агуу түүхтэй орон. Цаашид ч агуу байна. Цөөхөн хүн амтай улсын бэрхшээл гэж байна. Үргэлж тусгаар тогтнолын төлөө санаа зовж байдаг. Гадны нөлөө хараанд хэт орох вий гэж санаа зовинох асуудал байдаг. Үүнийг хоёр хөршийн төрийн бодлого ойлгодог байх.

Хоёр гүрнээсээ харилцан ашигтай, эдийн засаг, нийгмийн томоохон хэлэлцээр гэрээ хийхэд бид хэрэггэй. Бидний энэ санаа зовинол дээр дэлхийн банк, валютын сан, зарим барууны орнууд 20 жил биднийг хуурч тоглолоо. “Тамсаг соко” гэдэг Канадын компани нефтъ олборлох эрхийг авсан. Бид тэр компанид яагаад өгсөн бэ гэхээр ашиг харахаасаа илүүтэйгээр бидний тусгаар тогтнол баталгаажна гэж өгч байгаа юм.

Харин тэр барууны орны компани бидний энэ их итгэл, найдварьг зарим хөршүүдэд худалддаг. Рио Тинто, Оюутолгойг ашиглах гэрээг Айвонхоу Майнз хийсэн. Фрийдланд гэдэг хүнд тусгаар тогтнолоо, гуравдагч хөрш, гуравдагч холбоос бол бидний бие даасан байдлыг улам баталгаажуулна гэж бодсон. Энэ бодол, зовинолыг минь ашиглаж мөнгө хийж байгаа үндсэн компани олон улсын банк санхүүгийн байгууллагад 20 жил биднийг хуурлаа.

Бид баялагтай, үүнийг нэг хөрш маань боловсруулж дэлхийн зах зээл дээр гаргадаг. Харин дунд нь гадаадын нэг хүнээр зуучлал брокер хийлгэж байгаа гэсэн үг. Харин одоо шууд харьцаж эхэлж байна. Маш болгоомжтой, маш ухаалаг байх хэрэгтэй. Монголын ард түмний ирээдүйд ашигтай байх ёстой. Бид хэт хараат, тэжээвэр хүүхэд шиг байхгүйн тулд маш хурдтай боловсруулдаг бие даасан өөрийн гэсэн үйлдвэррлэлтэй байх ёстой.

Хоёр жилийн хугацаанд ядаж хадаасаа хийдэг, ган, арматурын үйлдвэрээ босгоё. Ган, цемент, мах, нүүрс, хими, зэсийн үйлдвэрлэлийн бодлогьг' монголчууд барьж босгоё гэдгийг олон жил ярьж байна. Сүүлийн хоёр жил парламентад ярьж байна. Энэ хэрэгжинэ. Маш ухаалаг гэрээ хийх ёстой.

Миний хувьд сэтгэгдэл өндөр байгаа. Харин эндээс бий болох баялгийг ард түмэндээ нялзаах ёстой болохоос биш хэдхэн олигархиудад нялзааж болохгүй шүү гэдгийг хэлмээр байна.     

-Сүүлийн үед төрийн өмчийн хувьчлал гэж их ярьж байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

Үүнд болгоомжтой хандах ёстой. Төр хүчтэй байж, энэ цөөхөн хүн амтай, баялаг ихтэй ард түмнийг авч явна уу гэхээс биш хувийн компаниуд сайн байж улс орныг авч явна гэдэг утгагүй өрөөсгөл бодлоо болих хэрэгтэй.

Төр хүчтэй байж хувийн хэвшлээ дэмжиж чадна уу гэхээс биш хувийн компаниудаа хүчтэй болгоод төр сул байх юм бол муу. Бодоод үз дээ. Нэг хүчтэй том уул уурхайн хувийн компанийн эзэн зарим нэг хөрш орны баян хүнд компаниа худалдах эрх байнга байгаа шүү дээ. ГОК-ийг муу хэлдэг.

Одоо ГОК, Хөтөлийн цементийн үйлдвэрийг хувьчлах гээд л пүлс нь гоожоод байна. Өмнөх өмч хувьчлалаар хэдхэн луйварчин л хожсон. Монголын ард түмний 70 жилийн хугацаанд бий болгосон. өмчийг хэдхэн гэр бүл авсан. Тэндээс нэг улсын үйлдвэр хувьд очоод ашигтай ажиллаж байгаа компани байхгүй. Бүгд л түрээсийн үйлдвэрлэл болж хувирсан. ГОК Оюутолгойгоос дөрөв дахин жижигхэн.

Гэхдээ 20 жил Монголын нийт багш, эмч нарын цалин, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг нуруун дээрээ тээж ирсэн. Рио Тинто Оюутолгойг аваад 130 сая ам.доллар татварт өгөөч ээ гэсэн үгүй гэж байна. Хувийн аж ахуйн нэгжийн эсрэг ярьж байгаа юм биш шүү. Хувийн аж ахуйн нэгж сайн явахын тулд төр хүчтэй байх ёстой. Албаар төрийг сулруулж, төрийн өмчит компаниудыг үнэгүйдүүлж, хүчгүйдүүлж олигархиуд идэх гэж байгаа энэ бодлыг эсэргүүцэх хэрэгтэй.

Монгол Улс уул уурхайн баялгаасаа ард түмэндээ ашигтай гэрээ ХИЙЖ, орж ирсэн баялгаа дундаас нь олигархиуд нь идэж уухгүйгээр улсынхаа сан хөмрөгт оруулж сургууль, цэцэрлэг, ажлын байр, үйлдвэрлэл болгож байвал улс орон хөгжинө.

Түүнээс бус эцэс төгсгөлгүй гаднаас зээл авах нь сайн арга зам биш. Баялгаас орж ирж байгаа ашгаа ард түмэндээ нялзаах бодлого яагаад байхгүй байгаа юм бэ. Нийтээрээ чинээлэг сайхан амьдаръя гэж хүсэж байна.

Төр хүчтэй байж, энэ цөөхөн хүн амтай, баялаг ихтэй ард түмнийг авч явна
-Эдийн засгийн хүндрэл, валютын ханшийн уналт Монгол банкнаас болж байна гэж үзэн Монголбанкны Ерөнхнйлөгч Х.Золжаргалыг огцруулах ёстой гэсэн байр суурийг бие даагчдын бүлэг гаргаж байгаа. Х.Золжаргалыг огцрууллаа гээд эдийн засгийн хүндрэл арилах уу?

-Төгрөгтэй харьцдаг ам.долларын ханш маш өндөр өслөө. Өмнөх онтой харьцуулвал 25.1 хувиар өслөө. Монгол оронд 5.1 тэрбум доллар нөөц санд нь байлаа. 3.1 тэрбум нөөцөд байсан. 1.5 тэрбум ам.доллар гаднаас оруулж ирсэн. Япончуудаас 600 сая доллар авсан гэж ойлгож байгаа. Нийтдээ таван тэрбум гаран ам.доллар нөөцөд байна. Өөрөөр хэлбэл манай ДНБ-ий талаас илүү мөнгө байна. Ийм байхад яагаад ам.долларыг алдав. Монголбанкны удирдлагууд маш том мэргэжил арга зүйн алдаа хийлээ.

Үүнийг УИХ-аар ярилцъя гэдгийг УИХ-ын даргад тавьсан. Энэ асуудлыг бас л хаацайлаад өнөөдрийг хүртэл хэлЭлцэхгүй байна. УИХ-аас сонгогдсон байгууллага Монголбанк шүү дээ. Монголбанкны удирдлагууд валют, төгрөгтэй харьцах харьцааг тогтвортой доод төвшинд барина гэж бидэнд амалсан. Амалж байж энэ албан тушаалд очсон. Энэ хүмүүс эрх ямбаа эдэлж байна.

Харин хариуцлагаа яагаад ярьдаггүй юм бэ. Х.Золжаргалыг огцруулахгүй явлаа гээд ямар ашиг байна. Ямар нэгэн хариуцлага байх ёстой биз. Энэ асуудлаар асууж ярих нь Монголын улстөрийн нэг чухал зүйл шүү дээ. Яагаад сайд нарт, Монголбанкны удирдлагуудад эрх ямба гэж байдаг мөртлөө хариуцлага гэж байдаггүй юм бэ. Үүнийг асуух эрх УИХ- ын гишүүнд байна уу. Сонгогчид биднээс асууж байна.