2012.03.09

Ж.Энхбаярыг огцруулах эсэхийг хэлэлцлээ.

УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан уржигдар болж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах эсэхийг хэлэлцлээ.

Ардын намын гишүүдийн зүгээс хуралдааныг хаалттай хийх тухай санал гаргаж
санасандаа хүрсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг улсын нууцтай холбоотой зүйлийг бүлгийнхээ хуралдаан дээр мэдээлсэн эсэхийг хэлэлцсэн байна.

Хуралдаан 15-19.00 цагийн хооронд хаалттай үргэлжилсэн бөгөөд "Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах шаардлагагүй" гэсэн саналыг олонхи нь дэмжжээ. "Энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж магадгүй" гэсэн таамаглал байсан ч Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр асуудлыг түргэхэн шийдүүлэхийн тулд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтийг гаргасан юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.