Сангийн сайд Ч.Улаан
2014.08.12
Ч.Улаан сайд хэмнэлт хийжээ
Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд олон санал санаачилга гаргасны нэг нь хэмнэлт.
Тэд тансаг хэрэглээгээ хязгаарлаж, төрийн данхар бүтцийг тодорхой хэмжээгээр танана гэж амласан. Энэ хүрээнд төрийн мэдлийн зарим байгууллагыг хувьчлахаас авахуулаад Засаг дарга нарын орлогчийг цомхотгох асуудал ч яригдаж эхэлсэн юм.
Энэ арга зам олон зөвлөхтэй дарга нарт хамаатай гэж үзэх хүн ч бишгүй бий. Тэгвэл Засгийн газрын сайд нар зөвлөхөөсөө татгалзаж эхэлсэн байна. Энэ хүрээнд Сангийн сайд Ч.Улаан сайд өөрийн зөвлөхөө ажлаас нь чөлөөлжээ.