Энэ айлчлал нь Канад улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монголд хийх анхны айлчлал юм
2014.07.17
Канад улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна
Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд энэ сарын 23-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
Энэ айлчлал нь Канад улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монголд хийх анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд өндөр ач холбогдолтой.
Айлчлалын хүрээнд Жон Бэйрд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга, Монгол-Канадын парламентын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж нарт тус, тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийж, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзах юм байна.