Арабын Нэгдсэн Эмират Улсын ГХ-ийн сайд Шейх Абдуллагийн Монголд хийж буй албан ёсны айлчлал
2014.06.05

Арабын Нэгдсэн Эмират Улсын ГХ-ийн сайд Монголд айлчилж байна

Энэ долоо хоногт Гадаад хэргийн сайд Л.Болдын урилгаар Арабын Нэгдсэн Эмират улсын Гадаад харилцааны сайд Шейх Абдулла Монгол улсад айлчилж байна.

Айлчлалын үеэр хоёр тал цаашдын хамтын ажиллагаа болоод олон улсын харилцааны талаар санал солилцсон байна. Тодруулбал хоёр улс одоогийн хамтын ажиллагааг уул уурхай, газрын тос гэх мэт тодорхой чиглэлд хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Гадаад хэргийн сайд Л.Болд:

Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа уул уурхай, газрын тос, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахын сацуу олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг харилцан дэмжих бодлого баримтлахаар тогтлоо. Энэхүү ажлаа бид хоёр орны улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад салбарт хөгжүүлэх зорилт, арга зам, хэтийн төлөвийг тодорхойллоо. АНЭУ-ын эрхэм дээд Гадаад хэргийн сайд Шейх Абдуллагийн энэхүү айлчлалын дүнд Монгол, Эмиратын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү айлчлал нь Монгол улс АНЭУ-тай  1996 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй  албан ёсны анхны айлчлал юм.