Ц.Элбэгдорж В.Путинд харилцан визгүй зорчих санал тавьжээ
Ц.Элбэгдорж В.Путинд харилцан визгүй зорчих санал тавьжээ
2014.05.23

Ц.Элбэгдорж В.Путинд харилцан визгүй зорчих санал тавьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайд Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд оролцохоор очихдоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан билээ. Энэхүү уулзалтын талаарх мэдээлэл хойд хөршийн цахим сонинуудаар гарч эхэлсэн байна.

Түүнд бичсэнээс үзвэл манай Ерөнхийлөгч В.Путинд харилцан визгүй зорчдог болох саналыг тавьсан аж. Кремлийн албан ёсны сайтад “Ц.Элбэгдорж В.Путинд хандан хоёр орны иргэд хоорондоо визгүй зорчдог болох асуудлыг шийдэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлээд, “Би ноён Ши Зиньпиньтэй уулзаж, Улаанбаатарт гурван талт уулзалт хийх хүсэлтээ тавьсан байгаа” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр энэ асуудлаар ирэх наймдугаар сард Улаанбаатарт гурван талт хэлэлцээр зохион байгуулах саналыг тавьжээ” хэмээн бичсэн байна. Зарим хэвлэлд дурьдсанаар бол Ц.Элбэгдорж биш В.Путин энэ саналыг тавьсан гэжээ. 

Иркутскийнхан визгүйгээр Монд-Ханх хилийн шалган нэвтрүүлэх постоор дамжин Хөвсгөл нуурт очиж загасчилдаг тухай дурьджээ.

Хойд хөршийн сайтуудад бичсэнээр, Монгол бол Иркутск мужийн хувьд маш чухал түнш бөгөөд худалдаа эдийн засаг, аялал жуулчлалын салбарт өргөнөөр хамтран ажилладаг аж. Иркутскийнхан визгүйгээр Монд-Ханх хилийн шалган нэвтрүүлэх постоор дамжин Хөвсгөл нуурт очиж загасчилдаг тухай дурьджээ.

Ерөнхийлөгч мөн төмөр замын асуудлыг хөндөж, БНХАУ-д бараагаа хүргэх хамгийн дөт замыг ашиглахыг санал болгосон аж. Мөн ирэх жил хоёр улсын хамтарсан хүчин Халхын голын дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой ирэх жил тохионо, хоёр улс хамтран тэмдэглэх гэж байгаа талаар хөнджээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон улсын аяллын баг КамАЗ, УРАЛ машинаар Иркутс к- Шелехов – Слюдянка – Байкальск – Улаан-Үд – Хиагт – Алтан-Булаг – Сухэ-Батор – Дархан – Улаанбаатар – Багануур – Өндөрхаан – Чойбалсан – Сүмбэр гэсэн маршрутаар аялах аж.