Непал улсын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа
Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга хатагтай И.Нарантуяа Непал улсын Хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Динеш Хари Адхикари болон холбогдох албаны төлөөлөгчдийг 5 сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Непал улс 27,47 сая хүн амтай, үүнээс 34% нь 14-ээс доош насны хүүхдүүд эзэлдэг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдал нь ард иргэдийн амьдралыг багагүй доройтуулсан төдийгүй хүүхдийн эрхийн зөрчлүүд мөн адил нэмэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор Непал улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэж, хэрэгжилтийг хангах үүднээс Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан яамны дэргэд Хүүхдийн эрхийн хороог байгуулаад удаагүй байгаа юм.
Уулзалтын үеэр талууд хоёр орны хувьд тулгамдаж буй хүүхдийн асуудал тухайлбал, хүүхдийн хөдөлмөр, хүүхэд хамгаалал зэрэг асуудлаар санал солилцлоо.
Иймд Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн юм. Уулзалтын үеэр талууд хоёр орны хувьд тулгамдаж буй хүүхдийн асуудал тухайлбал, хүүхдийн хөдөлмөр, хүүхэд хамгаалал зэрэг асуудлаар санал солилцлоо. Мөн ноён Динеш Хари Адхикари “...2 орны хувьд ижил төстэй зүйлүүд нилээд байгааг ажиглалаа. Хүүхдийн асуудлыг хариуцах танай байгууллагын бүтэц, хүүхэд гэр бүлийн асуудлыг хамтад нь үзэх, хүүхдэд зориулах хөрөнгө оруулалтыг зохицуулах, хүүхдийн нөхцөл байдалд дүн шинжилгээ судалгаа хийх зэрэг олон асуудлыг багтааж хүүхдийн асуудлыг цогцоор нь авч үздэг нь маш оновчтой санагдлаа.” хэмээн цаашид хоёр улсын хүүхдийн байгууллагын хамтын ажиллагаа бэхжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм