УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.07.07
Б.Бат-эрдэнэ гишүүн завгүй явна
УИХ-ын чуулган амарч гишүүд тойрог тойрогтоо ажиллаж байгаа.
Үүнийхээ хажуугаар янз бүрийн арга хэмжээнд оролцоод нэлээд завгүй байдаг билээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үндэсний их баяр наадмын бэлтгэлийн хажуугаар бурхан шашны үйл ажиллагаанд оролцоод завгүй яваа бололтой.
Энэ үеэр Гомон ринбучи, Ламын гэгээн, Манзушир Хутагт, Ганчин Ринбучи, Сэнгээ Ринбучи, Гачин Ринбучи нар мандал өргесөн байна. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Дээрхийн гэгээн 14-р далай багшийн өлзий гийсний баяр өнөөдөр тохиож олон хутагт хувилгаад сүсэгтнүүд өргөн оролцов” хэмээн нийтэлжээ.