Я.Содбаатар: Эрх баригчид цэгийнхээ ёроолд нь хүрч
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.07.04

Я.Содбаатар: Эрх баригчид цэгийнхээ ёроолд нь хүрч

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган завсарлалаа. Та энэ удаагийн ээлжит чуулганд ямар дүн тавьж байна. Үүргээ биелүүлж чадсан болов уу?

-УИХ-ын хаврын чуулган нэлээн хэл амтай эхэлж байсан. Тухайн үед хэлэлцэх асуудлынхаа жагсаалтыг батлаагүй, бэлтгэл хангалт муу байна гээд шүүмжлэл их байсан л даа. Ер нь энэ удаагийн хаврын чуулган нэлээн улс төр орсон чуулган боллоо. Мөн улс орон нийгэм эдийн засгирн амьдралд тулгарсан шийдвэр гаргах талаасаа дутуу ажиллачихав уу гэж харж байгаа.

Саяхан нэгэн улс төр судлаач Та нар эхний нэг сар нь давхар дээл, дараагийн нэг сар Х.Тэмүүжинг огцруулах асуудал, сүүлийн сард нь Н.Энхбаярыг огцруулах уу, үгүй юу гэдгииг ярьсаар байгаад дууслаа.

Үндсэндээ сандал ширээтэй холбоотой энэ асуудлуудыг тойрч улс төр өрнөлөө” гэж байсан.

Мөн энэ удаагийн чуулганы хугацаанд эрх баригчдын зүгээс Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал хүндэрлээ, хямралд орсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүнийгээ дагаад эдийн засгийг идэвхижүүлэх, хямралт байдлаас хэрхэн гарах юм гэдэг тогтоолын төсөл өргөн барьсан.

Сүүлийн хориод хоногт эдийн засгийн агуулгатай хуулиудыг нэлээн шахуу оруулж ирсэн. Харамсалтай нь цаг хугацааны хувьд ч, оруулж ирсэн хуулийн төслүүдийн боловсруулалт талаасаа ч маргаан дагуулж, олонхи нь буцаж байна. Энэ утгаараа нийгэм эдийн засгийн өгөөж харьцангуй багатай чуулган болоод өнгөрч байна.

Харин ухаарал өгсөн чуулган боллоо гэж бодож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ардчилсан нам тэргүүтэй эрх баригчид “Бүх зүйл болж байна, сайхан байгаа. Бүгдийг бид өөрсдөө хийнэ” гэж зүтгээд байсан. Харин одоо л эдийн засгийн хямрал бий болчихлоо, эндээс яаж гарах вэ гэдгийг ярьж байна.

Бас энэ байдоаас гарах гарцаа олохын тулд зөвшилцөл, ойлголцолд хүрч байна. Үүний нэг нь хаврын чуулганы хаалтын өдөр МАН-ын бүлгийн гишүүдийг Байнгын хороонд оруулах асуудлыг шийдвэрлэсэн. Их хурлын түвшинд ч гэсэн их олон хуулиудыг нам хамаарахгүйгээр буруу бол буцааж байна.

-Эрх баригчид ухаарсны үндсэн дээр МАН-ын бүлийн гишүүдийг Байнгын хороодод орох боломжийг олголоо гэсэн үгүй?

-Ер нь Монгол Улсын өнөөгийн энэ хүнд байдал юунаас үүсэв гэдгийг зөв оношлох хэрэгтэй. Үүний цаана хамгийн том асуудал нь нийгмээрээ итгэлцэл байхгүй болчихсон. Ардчиллын ч, зах зээлийн харилцааны ч тэр. Бидний байгуулах гээд байгаа энэ нийгмийн мөн чанар нь ерөөсөө л итгэл.

Ардчилал гэдэг өөрийгөө төлөөлөөд төрд хүн явуулдаг. Түүндээ итгээд “Миний өмнөөс зарцуулаад, үнэнч ажиллаад ир” гэдэг. Зах зээлийн харилцаа ч тэр дандаа итгэлцэл дээр тогтдог. Тэгэхээр улс төрийн намууд, улстөрчдийн хооронд ч гэсэн итгэлцэл гэдэг зүйл маш чухал.

Монголын нийгэмд ус агаар шиг хэрэгтэй зүйл нь итгэлцэл, ойлголцол. Манай улсын эдийн засгийн хямралыг би засаглалын гаралтай гэж хэлнэ. Тодруулбал, улстөрчид, энэ саарал ордноос л гаралтай. Түүнээс биш гадны хөрөнгө оруулагчид ч юм уу, ямар нэгэн өөр хүчин зүйлээс болоогүй.

Энэ ордноос гарсан буруу шийдвэр, энд бие биентэйгээ толхилцож, хэрэлдэж уралдсан байдал, хоёр хөршдөө хандаж байгаа харилцааны алдаатай бодлогуудын үр дагавар л өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл рүү оруулж байна.

-Тэгвэл энэ оношоо их л орой тавьлаа даа?

-Их өндөр үнээр үүнийг ойлгож байна. Унаж болох цэгийнхээ ёроолд нь хүрч байж Үнэхээр МАН эсвэл Ардчилсан намгүйгээр явахгүй юм байна. Энэ хоёр улс төрийн хүчин бол төрийн хоёр багана юм. Аль нэг баганагүйгээр нөгөөх нь явж чадахгүй нь. Тиймээс хамтарч явъя” гэдгийг ойлголоо.

Гэхдээ хамтарна гэдэг нэг хөнжилд ороод хэвтчихнэ гэсэн үг биш. Өнгөрсөн хоёр жил улс төрд оруулж болдоггүй улаан шугамыг давтлаа, улстөржлөө шүү дээ. Ардчилсан намынхан бол төрийн эрхэнд гарч ирэнгүүтээ их хөөрүү, дээрэнгүй сэтгэлээр “МАН-ыг нухчин даръя. Унасан дээр нь түүхийн тавцангаас арчья.

Гишүүдийг нь шорон оронд хийчихье, шалгая дарамталъя. Намыг нь улс төрийн институцийнх нь хувьд хүчин чадлыг нь мөхөөе” гэсэн бодлого явууллаа. Гэхдээ үүний дараах үр дүн нь өөрсдөө хамт нэг завин дээр сууж байгаагаа сая л мэдэж байгаа байхгүй юу. Бид чинь Монгол Улс гэдэг нэг завин дээр хамт сууж байгаа шүү дээ.

Гэтэл тэр завиа цоолоод байдаг. Эцэст нь өнөөх цоорхойгоор нь ус ороод иртэл хамтдаа живэхээ ойлгож байна л даа. Энэ ухаарал бол хаврын чуулганы нэлээн том улс төрийн хожоо байсан. Сөрөг хүчнээ нухчин дарж байж өөрсдөө өөдөө явдаггүй юм байна гэдгийг ойлгож авсан. Тэр ойлголт ухаарал дээр үндэслэж өнөөдрийн энэ Байнгын хороонд ижил тэгш эрхтэйгээр гишүүдийг оруулах шийдвэр гарч байна.

Танай намын бүлэг Эдийн засгайн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өргөн барьсан ч, хэлэлцэхгүй байсаар чуулган завсарлачихлаа. Үүнд та ямар дүгнэлт хийж байна?

-Парламентат ёсонд цөөнх асуудлыг гаргаж тавьдаг. Тэд ард түмний нэрийн өмнөөс эрх баригчдад хяналтаа тавьдаг, дуу хоолойгоо гаргадаг. Болж бүтэхгүй байгаа асуудлаар санал шүүмжлэлээ илэрхийлдэг.

Зарим албан тушаалтанд хариундага тооцохыг шаардана. Харин асууддыг шийдэх эрх нь олонхид байгаа. Харамсалтай энэ нь олонхи дэндүү их хөрөнгө, мөнгө фракцын эрх ашгийн сүлжээтэй болчихоод байна л даа. Тиймээс хэн нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй, үнэн үг бодит байддыг хэлж чадахгүй болтлоо барьцаатай болчихож.

Энэ нь сүүлийн саруудад өрнөсөн улс төрийн үйл явдлаас харагддаа. Нэг улстөрч, эсвэл сайдыг хамгаалж хаацайлж байгаа нь Монгол Улсын эдийн засаг, нийгэмд сөрөг нөлөөгөө өгч байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан бол, долоо хоногийн дотор Байнгын хороо хэлэлцээд, санал дүгнэлтээ гаргах ёстой.

Санал дүгнэлтийг нэгдсэн чуулганаар бас долоо хоногийн дотор хэлэлцэнэ гэж байгаа юм. Ямар ч тохиолдолд 14 хоногийн дотор сайдыг огцруулах эсэх асуудал шийдэх ёстой. Гэтэл одоо бол долоо хоногийн дотор аваад явчихдаг.

Хуулийг хамгийн сайн хэрэгжүүлж, иргэдэд үлгэр дуурайлал болох ёстой парламент нь өөрөө хуулиа зөрчиж байна. Энэ хэвээрээ байвал УИХ хэзээ ч Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй. Завсарлага аваад л чуулган дамжуулчихдаг. Яг ийм байдал 1996-2000 оны үед үүссэн. Тухайн үед заримдаа танхимаараа зургаан сарын турш СҮГ болж байлаа шүү дээ.

-СҮГ гэдэг нь юуг хэлж байгаа юм?

-СҮГ гэдэг нь сайдын үүрэг гүйцэтгэгч. Засгийн газар нь зургаан сар үүрэг гүйцэтгэгч болчихсон, бүр Ерөнхий сайд нь Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байх хүртлээ хүндэрсэн шүү дээ, тухайн үед. Засгийн газраа, эсвэл аль нэг сайдыг огцруулчихаад дараагийнх нь хүмүүсийг тавьж чаддаггүй байдал 1996-2000 онд даамжирсан.

Тиймээс “Ерөөсөө ийм байдалтай явж болохгүй юм байна, засаглалын хямрал руу орох нь” гээд өнөөдрийн мөрдөгдөж байгаа энэ хуулийг баталсан. Харамсалтай нь арав гаруй жилийн өмнөх алдаагаа Ардчилсан намын Засгийн газар давтаж байна.

-Өмнөх парламентын үед хугацаагүй завсарлага гэж байсан. Гэтэл одоо сайдыг олшруулах асуудал дээр чуулган дамнуулж завсарлага аваад, бараг хутцаагүй юм шиг л байдаг болж дээ.

-Иргэд мартаагүй бол өнгөрсөн өвөл чуулган завсарлахаас арав хоногийн өмнө гэнэт завсарлуулж байгаад давхар дээлийн асуудлыг хоёр, гурван сар хойшлуулсан. Өнөөдөр ч бас л Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуулдыг чуулган дамнуулахаар боллоо.

Иймэрхүү муу, явуургүй маркетингтай болчихож, Ардчилсан намынхан. Яахав наанаа нэгийгээ хамгаалж байгаа мэт боловч, цаанаа Монголын төрийн дархлаа, түүнд итгэх итгэлийГ сулруулсан зүйл болоод байна л даа.

-Танай намыг эрх барьж байхад сайдыг огцруулах асуудал орж ирэхэд хуулийн хугацаанд нь хэлэлцдэг байсан уу?

-Асуудал орж ирдэг байсан