УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.07.04
Л.Энх-Амгалан гишүүн амрахгүй
Тэрбээр хаврын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр амралтын өдөр олон байгаад ихэд эгдүүцэж байсан билээ.
Эрхэм гишүүн “жилд 104 хоног хагас, бүтэн сайн өдөр, ээлжийн амралтын 21 хоног, нийтээр амардаг тэмдэглэлт өдөр ес байдаг. Ингэхээр жилд нийтдээ 134 өдөр амрах нь.
Их амарвал удаан хөгжинө” гэх зэргээр жиргэж өөрийн үзэл бодлоон илэрхийлж байв.
Үнэхээр ч өөрийн бизнесийн төлөө цаг, наргүй зүтгэж ирсэн түүний хувьд амралтын өдөр гэдэг ажлын садаа мэт санагддаг байх.
Гэвч олон нийтийн хувьд бүгдээрээ Л.Энх-Амгалан гишүүн шиг ажилч шоргоолж биш учраас түүний санааг тэгж их таашаахгүй байв.
Тиймдээ “наадмын амралтын таван өдрийг эсэргүүцэгчийг улсын баяраар ганцаараа ажиллахыг үүрэгд” хэмээж байлаа.