2014.07.02

Чуулганы хаалттай зэрэгцүүлсэн төмөр замын асуудлыг түр хойшлууллаа

Ц.Даваасүрэн: Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй бол оройтлоо

УИХ-ын гишүүн,Төсвийн байнгын хорооны дарга

-Өнгөрсөн хоёр сарын хуралдааны үр дүнг та хэрхэн дүгнэж байна?

-Ямар ч байсан эдийн засгийн хямрал, үүссэн нөхцөл байдалтай уялдуулж тодорхой арга хэмжээнүүд авлаа. Ялангуяа манай Төсвийн байнгын хороогоор бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлд ажиллалаа. Үргэлжлүүлээд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын тодорхой дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд анхаарсан.

Ер нь, цаашдаа экспорт нэмж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэх чадвартай бизнес эрхлэгчдээ дэмжээд явна. УИХ дээр, Байнгын хороонд татварын реформ, шинэчлэл хийх ажпын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.

-Эдийн засгийн цаашдын төлвийг та хэрхэн харж, төсөөлж байгаа вэ?

-Ер нь, бид эдийн засгийн хүндрэлийн шалтгаан юу вэ гэдгийг оношлох ёстой. Бидний үзэж байгаагаар бол ам.доллар, валютын ханштай холбоотой. Ингэж үзээд Монголбанкны ерөнхийлөгчийг өргөн барьсан шүү дээ.

Тэр хүн мөнгөний бодлогын үндсэн гурван чиглэлийн нэг валютын ханшийг тогтвортой байлгах гэдэг чиг үүргийг хариуцсан.

Институтыг нь удирдаж байгаагийн хувьд алдаа "аргасан гэж үзээд УИХ-д хариуцлага тооцохоор өргөн барьсан юм.

Өнөөдөр эхний таван сарын гүйцэтгэлээр экспортын орлогоо үзэхэд өнгөрсөн оны мөн үеэс 300 сая

ам.доллараар нэмэгдсэн. Гэтэл валютын нөөц нэмэгдэхийн хэрээр ам.долларын ханш унахгүй байгаа. Тэгэхээр эд валютын ханшийн бодлогын чиглэлд сайн арга хэмжээ авч чадахгүй юм байна гэх бодол төрсөн.

-УИХ-ын чуулганаар хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүд бий. Ээлжит бус чуулган зарлах нь гарцаагүй болж таарав уу?

-Бие даагч гишүүдийн зөвлөл үргэлжлүүлэн чуулган хуралдах ёстой гэж үзэж байгаа. Сонгуулийн хууль, сайд огцруулах тухай асуудлыг хэлэлцэж дуусгамаар байгаа юм.

-Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг та юу гэж бодож байна?

-Одоо л хэлэлцэхгүй бол оройтно. Яагаад гэвэл сонгуульд ойртуулж хуулиа өөрчлөх нь одоо байгаа УИХ-ын гишүүд өөртөө давуу тал бий болгох муу талтай. Тэгчихвэл гишүүд өөрсдийгөө бодоод, өрсөлдөгчгүйгээр ялах, сонгогдохыг хичээнэ.

Тиймээс хоёр жилийн хугацаа үлдсэн, холхон байхад нь хуулиа хэлэлцчихвэл олон түмэнд хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. Иргэд "Энэ төр бидэнд арай ээлтэй, зөв болоосой" гэж л хүлээж байна. Иргэдэд ээлтэй болгодог ганц хууль нь өнөөх Сонгуулийн тухай хууль юм. Хэлэлцэхгүй удааж, цаашлах тусам намын нэрээр шургадаг хүмүүсийн тоо л олширно.

-Төмөр замын бодлогын баримт бичгийн хувьд та ямар байр суурь баримталж байгаа бол?

-Засгийн газраас оруулж ирсэн төсөлд ганц, нэг засвар хийчихвэл батлаад гаргах бололцоотой гэж бодож байгаа. Бие даагчдын зөвлөл зүүн тийш чиглэсэн нэлээд урт төмөр зам өргөн царигаар гарах нь зөв гэж үзсэн. Яагаад гэвэл ОХУ-ын төмөр зам өргөн.

Түүний цаана металл, хүнд үйлдвэрлэл, гангийн үйлдвэр гээд нүүрс, түүхий эдийн хэрэглээ ихтэй зах зээл бий. Тэгэхгүйгээр зөвхөн урагшаа гаргадаг байвал үнийн хайчинд орох эрсдэл үүснэ шүү дээ.

Зүүн талаа нэн түрүүнд хийх ёстой гэсэн бодол бий. Харин Таван толгой, Оюу толгойтой холбогдуулж ганцхан төмөр замын гарц байж болох юм, ингэхдээ нарийн цариг байхад гэмгүй.

С.Бямбацогт: 2010 оны төмөр замын  бодлогыг хүрээнд байх ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

-Баяр наадамтай холбогдуулж мэдэгдэл, шаард- лага гаргасан гэсэн. Ямар учиртай юм бэ?

-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд, Үндэсний их баяр наадмын тухай хуульд Ардын хувьсгалын ойн баяр бол Үндэсний их баяр наадам мөн гэж заасан байдаг. Гэтэл өнгөрсөн жил Ардын хувьсгалын ойн баяр гэдгийг нь орхиод Их Монгол улс байгуулагдсаны ой гэж бүх телевиз, радио, сурталчилгааны самбарт явж байсан.

Монгол Улсын тусгаар тогтнол, ард иргэдийн маань өнөөгийн эрх чөлөөт амьдрал 1921 оны хувьсгалтай салшгүй холбоотой. Харамсалтай нь, өнгөрсөн онд ийм байдлаар баяраа тэмдэглэсэн учраас манай намын бүлгийн 26 гишүүн энэ алдааг давтаж болохгүй гэдэг шаардлагыг Шадар сайд, Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга Тэрбишдагвад өгөхөөр шийдсэн.

Наадмаар монголчууд бид эх орон, газар шороо, тусгаар тогтнол, үндэсний гэсэн болгоноор бахархаж, омогшиж байдаг шүү дээ. Хойч үе маань түүх, соёл, тусгаар тогтнол, үндэс- ний бахархлаа мэддэг байх ёстой.

-Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах хүсэлт юу болж хувирав аа?

-Энэ чуулганаар Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярыг огцруулах асуудал тавьсан боловч өнөөдөр /өчигдөр/ хуулийн хугацаагаар чуулган завсарлана гээд хойшлууллаа. Намрын чуулганаар манай бүлэг Засгийн газрын гишүүдийн "давхар дээл”-ийг тайлна гэсэн ч ялгаагүй завсарлаад хойшилж ирсэн.

Үүний адилаар Батбаяр сайдыг огцруулах асуудал хойшиллоо. Хуульд хоёр зөрчилтэй заалт байна. УИХ-ын дэгийн тухай хуулиар сайдыг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор шийдэх ёстой гэсэн заалт бий. Гэтэл нөгөө талд нь долдугаар сарын 1-нд ээлжит чуулган завсарлана гэж байдаг.

Аль заалтыг нь мөрдөхөө мэдэхгүй болчихоод байгаа юм. Бид бол шаардах бичиг өгсөн, шаардлагаа тавьсан. Тэгэхээр бид хуулиа бариад явж байна, зөрчиж болохгүй. Хэн нэгний хүсэлтээр завсарлагын хугацаа дуусаагүй байхад асуудлыг хэлэлцэхгүй гэсэн. Ийм л ойлгомжгүй нөхцөл үүсчихлээ.

-Төмөр замын асуудал өнөөдөр чуулганаар орох гэж байна. Та ямар байр суурьтай байгаа бол?

-Манай нам 2016 онд хамтарсан Засгийн газарт ажиллаж байхад Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ баталсан. Тэр үед парламент нэлээд нухацтай ярьж байж бодлогоо баталсан шүү дээ. Тиймээс өнөөдөр Засгийн газар энэ хүрээндээ л зарчмаа барьж ажиллах шаардлагатай.