Хариуцлага алдсан дарга нарт "шар” хуудас хүргүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга нар хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцуулжээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэдээс ашиглаж буй худгын тоог нэмэгдүүлж, иргэдэд ойртуулж барих тухай асуудлыг удаа дараа удирдлагуудад тавьж байгаа тул боломжтой эсэхийг судалж, шийдвэрлэж өгөхийг тус дүүргийн Засаг дарга М.Чинболд уламжилсан байна. 5
Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Таггүй инженерийн шугам сүлжээний худгуудыг тагтай болгох ажлыг эрчимжүүлсэний дүнд багагүй худгуудыг тагтай болгосон ч үлдсэн шугам сүлжээний худгийг яаралтай тагтай болгох шаардлагатай байна” гэжээ. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл өгсөн үүрэг даалгаврыг шийдвэрлэхгүй хугацаа алдах тохиолдох цөөнгүй гарч байгаа тул нийслэлийн удирдах ажилтнуудад тусгайлан үүрэг өгчээ.
Тэрээр “Албан тушаал гэдэг бол ажил хийх багаж болохоос хэн нэгнийг дарамтлах, иргэдийг хохироодог юм биш” гээд аливаа үүрэг даалгаврыг хугацаа алдаж шийдвэрлэж байгаа, биелүүлэхээс зайлсхийж буй удирдах ажилтнуудад сануулах “шар" хүргүүлнэ. Сануулах "шар" хуудас 3 удаа авсан тохиолдолд тухайн удирдах ажилтантай цаашид хамтран ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.