Аврагчдын анхны багш
Онцгой Байдлын Ерөнхий Газар 10 жилийн ой
2014.06.20

Аврагчдын анхны багш

Нийслэл хөдөө орон нутагт гал түймэр гарч, үер усны аюул болох гэх мэт их бага хэмжээгээр гамшиг тохиолдох бүрт л сэтгүүлчид Ч.Намсрайжав даргыг зорьдог.

Бараг асуулт бэлдэх шаардлагагүй. Гамшиг, ослын талаар мэргэжлийн төвшинд ярина. Сэтгүүлчид Намсрай даргад их элэгтэй. Харин энэ удаад Нийслэлийн онцгой байдлын газрын орлогч дарга, Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга, хурандаа Ч.Намсрайжавыг “Монгол Улсын төлөө” буландаа урихаар өрөөг ньзүглэлээ.

Өмнө нь хэд хэдэн удаа Нийслэлийн онцгой байдлын газраар орж байхад Иргэний хамгаалалт онцгой байдлын мэргэжлийн ангийг дүүргэсэн хүн энэ салбарт түүнээс өөр байхгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аврагч гэдгийг мэргэжил нэгтнүүдээс нь сонсож байсан юм.

Тиймээс “Монгол Улсын төлөө зүтгэе” гэдэг үгийг чин сэтгэлээсээ бардам хэлж чадах, үүнийгээ ч хөдөлмөр зүтгэл үйл хэргээрээ харуулж яваа энэ эрхэм хүнийг онцолсон юм. Тэрээр гамшгаас хамгаалах аврагчдыг анх бэлтгэж энэ салбарын тулгын чулууг нь тавилцсан хүн билээ Тэрээр Төрийн тусгай хамгаалалтын албанд 30 гаруй жил ажиллажээ.

Анхны 20 усчин аврагчийг бэлтгэжээ

Ч.Намсрайжав дарга өрөөнийхөө хойморт Завхан аймгийн Цагаан уулын зургийг залжээ. Аав ээж нь Завхан аймгийн Отгон сумынх учраас ихэд хүндэтгэж бэлэгшээж явдаг гэнэ. Ер нь бидНий яриа голдуу л түүний ажилтай холбоотой өрнөлөө. Тэрээр “Өөрийнхөө тухай юу ярих вэ.

Миний амьдралын ихэнх хугацаа энэ ажилтай холбоотойгоор өрнөсөн” гэсээр гэр бүлээ товч танилцуулав.

Эхнэр Д.Намгар нь багш мэргэжилтэй. Тэд хоёр хүү, нэг охинтой гэнэ. Охин нь ээжийнхээ мэргэжлийг өвлөж, хоёр хүү аавтайгаа юм. Том хүү нь онцгой байдлын гамшгаас хамгаалах сургалт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бол бага хүү нь усчин аврагч гэнэ. Ч.Намсрайжав дарга “Хүүхдүүд маань миний мэргэжлийн сонирхож ард түмнийхээ төлөө ажиллах буянтай үйлсийн төлөө зүтгэж яваад баярладаг” гэсгн юм. Бага хүү нь Зайсангийн тэнд усанд осолдож гар нь сарвалзаж байсан хүний амь аварчээ.

Энэ нь маш ховор тохиолдол бөгөөд өндөр ур чадвар шаарддаг байна. Хурандаа Ч.Намсрайжав 20 настайгаасаа т.өрийн тусгай албанд одоог хүртэл 36 гаруй жил зүтгэж яваа. Анх 1982 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийн их бууны ангийг төгсөөд Зүүнбаянд салааны захирагчаар томилогдсон үеэс хойш түүний ажлын гараа эхэлжээ. Түүнээс хойш армийн бүх салбарт ажилласаар 1990 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн байна.

Нийслэлд ирсэн тухайгаа “Зах зээлд шилжээд хүүхдүүд ч сургуульд орж. эхнэр маань ч Хотод ирснийхээ дараа Иргэний хамгаалалтын 120 дугаар ангид штабын даргаар томилогдсон нь эх орныхоо төлөө зүггэж явсан цэргийн албаа ард түмнийхээ төлөө зүтгэх хариуцлагатай албаар сольжээ. Тэр үеэс Мон гол Улсад Иргэний хамгаалалтын Анхны усчин аврагчдыг бэлтгэж эхэлжээ.

Мөн анхны 20 усчин аврагчийг бэлтгэсэн анхны мэргэжлийн багш нь Ч.Намсрайжав дарга байдаг гэнэ. Түүнээс хойш 13 жил шаргуу хөдөлмөрсний үр дүнд Улсын хэмжээний иргэний хамгаалалтын механикын тусгай хороо буюу мэргэжлийн анги болгож чадсан байна. Шавь нараас нь хошууч, хурандаа цолтой ажиллаж байгаа хүмүүс цөөнгүй байгаа аж. Анх усчин аврагчдыг бэлтгэж байсан үеэ тэрээр “Тэр үед хамгаалах хувцас, одоогийнх шиг завь багаж хэрэгсэл бараг байхгүй.

Аврагчид маань дотуур өмдтэй ус руу үсэрч ордог байлаа. Одоо бол нийслэл. 21 аймагт аврах анги байгуулагдаж бүх төрийн ард иргэдийн аюулгүй байдлын төлөө ажилласан учраас мэргэжлээрээ бахархдаг гэдгээ хэлсэн юм. Эх орон хүн ардыг гамшгаас хамгаалах талаар ямагт ажил зохион байгуулдгийг бид тэр бүр мэддэггүй. Түүний ярианаас нь сонсоход Улаанбаатар хотын аюулгүй байдлыг хангахыг тулд Удирдлага нэгж болгонд сургалт, урдьчилан сэргийлэх ажиллагаа явуулдаг байна.

Өөрөөр хэлбэл биднийг ажлаа хийж байх хооронд байгууллага бүр дээр очоод гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулдаг гэсэн үг. Түүний өрөөнийхөө хойморт нандигнасан бас нэг зураг бол ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хамт авахуулсан зураг. Тэрээр 2006 онд ОХУ-ын олон улсын аврагчдын тэмцээнд багаа удирдан оролцоод тусгай төрөлд нь түрүүлж, цом алтан медалийг Сергей Шойгугаас гардан авчээ.

Түүнийг өнгөрсөн жил Олон улсын иргэний хамгаалалтын баатар хэмээх одонгоор шагнасан аж. Зарим хүмүүс Шойгутай авахуулсан зургийг хараад “Энэ тэнгэрийн амьтантай найзалдаг ямар азтай юм гэдэг” гэдэг гээд инээв. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей. Шойгутай дөрвөн удаа уулзаж турШлага судалж, Хятадын иргэний хэргийн сайдтай ч уулзаж явсан гэнэ.

Аврагчдын ажил онцгой юм

Ч.Намсрайжав даргад нийслэлд очоогүй газар гэж бараг байхгүй гэнэ. Есөн дүүрэг тус бүрд гурван удаа сургалт явуулсан гэхээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд бүх байгууллагаар оржээ. Энэ тухайгаа "Очоогүй албан байгууллага гэж байхгүй. Уулзаагүй хорооны дарга байхгүй” гээд инээлээ. Энд тэнд явж байхад хүмүүс таниад нэрээр дуудахад мэргэжлээрээ бахархдаг гэв. Үүнийгээ олон жил хүн ардынхаа аюул гүй байдлын албанын гавьяа хэмээн тайлбарласан юм.

Тэрээр мэргэжлээрээ Орос, Япон Туркад суралцсан байна Онцгой байдлын иргэний хамгаалалын чиглэлээр арав гаруй орноор явж туршлага судалжээ. Ажилласан хугацаандаа үүрэг гүйцэтгэсэн гамшиг осол гэвэл тоолоод баршгүй. Тухайлбал, аммэк алдагдсан найман том удаагийн ажиллагаа, хот хөдөөгийн 70 гаруй удаагийн гал түймэрт явжээ. 3-90 хоног явж байжээ. Мөн төмөр замын аваарууд, хот хөдөөгийн үер ус, галын бүх гамшигт багаа удирджээ.

Том хэмжээний обьектын гал, хүн малын бүх төрлийн өвчин, тэсэрч дэлбэрэх бодис гээд тоочоод баршгүй. Хурандаагаас Онцгой байдлын албаны онцлогийг сонсоод гайхлаа. Энэ албанд орсон хүмүүсийн гол зүйл бол гар утасны бэлэн байдал гэнэ. Тангараг өргөснөөс хойш утасны дугаараа солих, утсаа унтраах хориотой. Хэрэв гамшиг осол тохиолдсон үед 2-3 удаа залгааД авахгүй бол хариуцлага хүлээлгэх ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг байна.

Энэ талаар Ч.Намсрайжав дарга “Залуу хүмүүс эх лээд утасны дугаар солиод зэмлүүлнэ. Сүүлдээ сурчихдаг юм. Намайг утсаа шуурхай авах ёстойг гэрийнхэн мэддэг болохоор өөр өрөөнд утас дуугарах л юм бол ач зээ нар аваад гүйгээд ирдэг” гэлээ. Утас удирлагаар хангадаг мөн болзошгүй эрсдлээс "хамгаалахад мэдэгдэх чухал үүрэгтэй юм байна. Тэрээр эх орныхоо тууштай зүтгэж, уйгагүй хөдөлмөрлөснийхөө төлөө олон улс болон эх орноосоо олон шагнал авчээ.

Түүний энгэрт Батлан хамгаалах, Онцгой байдлын, Иргэний хамгаалалтын, Нийслэл, есөн дүүргийн гээд бүхий л газрын хүндэт тэмдгүүд бий. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны улаан тугийн одон, АНУ- ын агаарын шүхрийн хүндэт тэмдэг, медалиуд гялалзаж байна. Мэргэжил нэгтнүүдийнх нь хэлснээр " Ажлын хэнээтэй” гэх ийм л нэгэн эрхэм эх орон. ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлзэр зүтгэж  явна.

Гал, ус ган зудын алинд ч осол аюул гамшгийн өөдөөс сөрөн зогсч ард иргэдийнхээ аюулгүйн манаанд зогсдог Онцгой байдлын албаныхан нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Хэдэн сарын туршид ОБЕГ- аас ойгоо угтан сарын аян, алба сурталчлах өдөрлөг зохиосон. Өчигдөр, өнөөдөр хоёр онцгой байдлын албан хаагчдын хувьд онцгой өдөр тохиож байгаа юм.

Монгол Улсын Шадар сайдын зарлигаар Онцгой байдлын албаны туг, үнэмлэхийг шинэчилжээ Шинэчилсэн тугийг өчигдөр Чингисийн талбайд хүндэтгэлтэйгээр залж Шадар сайд Д.Тэрбишдагва ОБЕГ- ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржод гардуулсан юм. Энэхүү арга хэмжээнд шадар сайд, ОБЕГ-ын дарга нар, зөвлөлийн гишүүдээс гадна гадны зочид төлөөлөгчид ч хүрэлцэн иржээ. Тухайлбал Олон Улсын иргэний хамгаалалтын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-аас гурван төлөөлөгч ирэв.

Шинэ туганд хүндэтгэл үзүүлэх ёслол, сүрт жагсаалаар эхэлсэн арга хэмжээ онцгой байдлын албыг сурталчлах өдөрлөгөөр бүтэн өдрийн турш үргэлжилсэн юм. Албан хаагчдын дүрэмт хувцас, сүрт алхаа, “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн уриа хүмүүсийн анхаарлыг их татсан харагдана. Бараг талбай дүүрэн хүн цуглаж зураг авч, бичлэг Хийж байлаа. Мөн онцгой байдлын албаны онцлог, техник хэйэгслийг сонирхохоор^ирсэн хүн ч цөөнгүй байв.

Энэ үеэр Чингисийн талбайд сүүлийн үед Онцгой байдлын албанд ашиглаж байгаа бүх төрлийн автомашин, завь, багаж тоног төхөөрөмжийг дэлгэж иргэдэд хэрхэн нөхцөлд ашигладгийг бодитоор үзүүллээ. Мөн гамшгаас хамгаалахад зөвхөн аврагчид төдийгүй иргэд ямар үүрэгтэй байдаг, аюул ослын үед хаана байрлах гээд бүх төрлийн мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулсан.

Зарим хүмүүсийн хувьд гэртээ заавал анхны тусламжийн хайрцагтай байх, түүндээ яаралтай үед хэрэглэх ямар эд зүйл байхыг ихэд сонирхож тэмдэглэж авч байв.Ийнхүү онцгой байдлын алба хаагчдын нэг өдөр олон хүний хөлд дарагдаж өнжсөн юм. Эх орон. ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн 3900 гаруй албан хаагч арван жилийн хугацаанд 30 мянга давсан аюулт үзэгдэл,' техникийн холбогдолтой ослын үед үүрэг гүйцэтгэжээ.

Сүүлийн таван жилд гэхэд л 6820 гаруй хүний амь аварч, иргэд аж ахуйн нэгжийн 80-аад тэрбум төгрөгийн эд зүйлсийг авран хамгаалсан байдаг. Мөн Монгол Улсаас анх удаа онцгой байдлын аврагчид Японд боЛсон цунамийн гамшгийн дараах олон улсын аврах үйл ажиллагаанд оролцож, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гурав дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн онд Засгийн газраас онцгой  байдлын  албаны  техник хэрэгсэлд 7.3 тэрбум төгрөг, албан хаагчдын хувцас хэрэглэлд 5.7 тэрбум төгрөг төсөвлөж онцгой байдлын анги, байгууллагуудын бааз суурийг бэхжүүлжээ. Үүнээс гадна тус албанд гарч байгаа томоохон дэвшил бол ОХУ, БНХАУ,Япон улсад үйлдвэрлэсэн галын үндсэн албаны автомашин, аврах бүрэн тоноглолтой автомашин, ковшоос гадна манай улсад анх удаа газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завьтай болсон явдал гээд 2013-2017 онхүртэл үе шаттайгаар шинэчилж байгаа юм.