Сайн дурын байгууллагууд 2014 оны чиглэлээ батлав
Монголын сайн дурынхны байгууллагууд 2014 оны 2 сарын 13-ны өдөр зөвлөлдөх хурлаа хийн, олон чухал асуудлыг хэлэлцэж баталлаа.
2013 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг зохицуулагч байгууллагын зүгээс танилцууллаа. Мөн хурлын эхэнд 2013 оны шилдэг сайн дурын үйлстэнээр шалгарагсад өөрсдийн сайн дурын үйл ажиллагааны санал санаачлага, СДБС-тэй хамтран ажиллах төлөвлөгөөний талаар илтгэлээ. 2013 оны шилдэг сайн дурын ажилтан Э.Сувдмаа, шилдэг сайн дурын байгууллага Эмнести интернэшнл ТББ, шилдэг сайн дурын зүтгэлтэн Ж.Энхтуул болон шилдэг сайн дурын үйл ажиллагаа “Байгаль эх дэлхийгээ аврая” аяны төлөөллүүд хүрэлцэн ирж, төлөвлөгөөгөө танилцууллаа. 2014 оны СДБС-ний ажиллах арга барил, бүтэц, зохион байгуулалт ямар байх талаарх хэлэлцүүлэг өрнөж, томоохон брэнд хөтөлбөрүүдийг хариуцах байгууллагууд сонгогдлоо.
Үүнд:
- · Амьдрал бэлэглэх өдөрлөг-Монголын Донорын холбоо
- · Цэмцгэр Монгол Наадам-Энхийн төлөө үйлчлэхүй
- · Сайн дурынхны форум- Оюуны эрэл оюутны холбоо
- · Ногоон хивс- Эмнести интернэшнл
- · Олон улсын сайн дурынхны өдөр, Best Volunteer Awards-Энхийн төлөө үйлчлэхүй
- · Сайн дурын байгууллагуудыг чадавхижуулах сургалт- Демо
- · Компаний сайн дурын үйл ажиллагаа
Мөн эдгээр үйл ажиллагаануудын зохион байгуулалт болон гишүүн байгууллагуудын харилцаа холбоо, мэдээлэл түгээх зэрэг ерөнхий зохион байгууллалтын ажлыг Энхийн төлөө үйлчлэхүй ТББ харицан ажиллахаар сонгогдлоо. СДБС-ний 2014 оны үндсэн үйл ажиллагааны чиглэл “Монгол дахь компаний сайн дурын үйл ажиллагааг өргөжүүлэх” байхаар тогтлоо. Сайн дурын байгууллагууд маань өөр өөрийн төсөл хөтөлбөр, нийгэмд тустай үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийгмийн хөгжлийн төлөөх сайн дурын үйл ажиллагаан дахь бусад байгууллага, компаний оролцоог нэмэгдүүлэхийг зорьж буй юм.