Өнөөдрийн хуралдаанаар тэд Хан-уул дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцжээ
2014.06.10

Газрын асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн ИТХ болон есөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар сар бүр уулзаж, тодорхой асуудлыг шийдвэрлэдэг. Өнөөдрийн хуралдаанаар тэд Хан-уул дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Тус дүүрэг нь иргэдийн оролцоог хангах зорилгоор одоогийн байдлаар нийт 16 хороонд иргэний  танхимыг байгуулсан байна.

Хурлын үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга газрын харилцааны журамтай холбоотой асуудлыг танилцуулж, хэлэлцүүлсэн юм.