ХУД-ийн 75-р сургуулийн хуучин барилгыг буулгаж шинэ сургууль барина
УИХ, засгийн газрын гишүүн Л.Болд өөрийн сонгогдсон тойрогт очин иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Мөн боловсрол соёлыг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр сургууль, хороодод ажиллалаа.
Л.Болд сайд Хан-уул дүүргийн 4-р хороонд ажиллаж, гэр хорооллын дахин төлөвлөлт, иргэд олон нийтийн оролцоо ямар байгааг тодруулсан юм. Энэ хорооны хувьд 1966 оны үерийн дараагаар суурьшсан иргэд олонтой. Айл өрхийн хэмжээ жижиг тулд бохир усны нүх ухах, буйраа сэлгэх зэрэгт асуудалтай өрх их болсон. Ийм үед дахин төлөвлөлтөд хамрагдаж тухайн орчныг орон сууцны хороолол болгох шаардлагатай байгааг хорооны засаг дарга онцолж байлаа.
Дахин төлөвлөлт хийх компанитай иргэдийн оролцоог хангах хяналтын бүлэг байгуулагдсан. 3-р сараас эхлэн үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай байгааг гишүүнд уламжилж байлаа.
УИХ-ын гишүүн Л.Болд: Бидний үйл ажиллагааны нэг гол зорилго бол гэр хороололд амьдарч байгааг иргэдийн нийгмийн асуудал болох барилгажилт, газрын асуудал, өмчлөл, орчин үеийн нийгмийн үйлчилгээг иргэдэд хүргэх зэрэг асуудал байна. Иргэдийн оролцоо болон, зөвшөөрөл, дахин төлөвлөлтийг дэмжиж ажиллах нь их чухал байгаа. Энэ тал дээр иргэдтэй ойр дотно байж хүссэн хөгжлийн авчрахын тулд хамтрах шаардлага байгаа.
Мөн тэрээр үргэлжлүүлэн тойргийнхоо 75-р сургуультай танилцав. Цаашид ашиглах боломжгүй болсон тул гишүүний тусламжтай барилгыг шинээр барихаар болсон байна. ингэснээр одоо байгаагаас илүү хүчин чадалтай болох талаар мэдээлэл өгч байлаа.