Эрчим хүчний асуудлаар нээлттэй ярилцлаа
“Монголын Эрчим хүч- 2014 ”олон улсын хурал өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ.
Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпорациас хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ олон улсын хуралд ОХУ, Хятад, БНСУ, Япон, Дани, Франц, Тайланд, Их Британи, АНУ, Герман, Белги, Чех, Латви зэрэг 13 орны төлөөлөгч оролцож монголын эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн үндсэн зургаан сэдвийн дор асуудлыг хөндөж ярилцах юм.
Олон улсын хурлыг нээж Эрчим хүчний сайд М.Сономпил хэлэхдээ “Энэ удаагийн олон улсын хурал үзэсгэлэнгийн зорилго нь өнөөгийн болон цаашид хийгдэх төсөл хөтөлбөрүүдэд дэвшилтэт болон байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх, мэдээлэл туршлагаа солилцох, эрчим хүчний салбарт Монгол Улсын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх харилцан хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд оршино” гэлээ. Дараа нь УИХ дахь “Шударга ёс” бүлгэмийн дарга Н.Батцэрэг, Байгал орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.
Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпорациас хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ олон улсын хуралд ОХУ, Хятад, БНСУ, Япон, Дани, Франц, Тайланд, Их Британи, АНУ, Герман, Белги, Чех, Латви зэрэг 13 орны төлөөлөгч оролцлоо
Олон улсын хурлын үдээс өмнөх хуралдааныг Эрчим хүчний Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан удирдаж явууллаа. Хуралдааны эхэнд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв “Монгол Улсын эрчим хчүний салбарын өрсөлдөх чадвар”, Эрчим хүчний Яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж “Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын тухай”, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр “Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх нь” сэдэвт илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.
Үдийн хуралдаанд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр “Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх нь”, Солонгосын эрчим хүчний менежментийн кордорацийн санхүүгийн хэлтсийн захирал Пак Хюн Бин “Эрчим хүчний салбар дахь өрсөлдөөн үнэ тарицын бодлого” гэх мэт илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.
Үдээс хойших хуралдаанд эрчим хчүний салбарт хэрэгжиж байгаа Таван толгойн ДЦС, Эгийн голын усан цахилгаан станцын талаарх илтгэлүүдийг тавьлаа
Энэ хурал нь эрчим хүчний салбарын удирдлагууд, гадаад тодоодын хөрөнгө оруулагч нарт салбарын бодлого чиглэлийг танилцуулж, тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, тэдний санаа бодлыг сонсч, шинэ дэвшилтэт техник, технологийн инновацитай танилцах, харилцан туршлага солилцох боломж олгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой болж байна гэж оролцогчид дүгнэж байна.