М.Сономпил: Ямартаа ч ойрын 2-3 жилд Монгол улсын хувьд цахилгаан, дулааны хувьд асуудалгүй
Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд шинээр ДЦС барих, мөн зарим цахилгаан станциуд дээр өргөтгөлийн ажил хийж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхөөр Эрчим хүчний сайд М.Сономпил уригдлаа.
- Та өнгөрч буй долоо хоногт гол гол ажил хийгдэж байгаа газраар явсан. Яг хаана, хаана ямар хүчин чадалтай өргөтгөлийн ажил хийгдэж байгаа вэ?
2013 оны эрчим хүчний салбарт бид бүтээн байгуулалтын ажлыг зарласан. Энэ ажлын хүрээнд манайд томоохон бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байгаа. Сүүлийн үед Улаанбаатар хотын барилгажилт ихээр нэмэгдэж байшин барилгууд ихээр ашиглалтад орж байгаагаас дулааны хүрэлцээ, хангамж муутай байгаа.
Энд шинэчлэлийн засгийн газар өнгөрсөн онд хотын зүүн талд БЗД-т Амгалан ДЦС барих шийдвэр гаргаж наймдугаар сарын 23 гэхэд газрыг чөлөөлсөн. Түүнээс хойш барилга, угсралтын ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар суурийн ажил 90-ээд хувьтай, тоног төхөөрөмжийн угсралт, захиалга 70-аад хувьтай байгаа.
Энэ оны 10-р сарын 15 гэхэд эхний ээлж ашиглалтад орно. Цаашаа туршилт, тохируулгын ажил хийгдэж 11-р дүгээр сар гэхэд бүрэн ашиглалтад орно. 21 аймгийн бүх дулааны станцыг нэмээд тооцвол 300 мегаватт хүрдэг. Манай ТЭЦ-3, ТЭЦ-4%, ТЭЦ-2 цахилгаан станц бүгд нийлээд ойролцоогоор 1,500 гкал-ыг гаргаж байгаа.
Өнөө жилийн хувьд Амгалан дулааны станц, ТЭЦ-4, ТЭЦ-3 цахилгаан станцын өргөтгөлүүд орсноор нийт 588 гкал дулаан нэмэгдэнэ. Тэгэхээр одоо дутагдаж байгаа дулааныг хаагаад ойрын 3-5 жилийн дотор 2020 оны түвшин гэхэд дулааны хэрэгцээг хангаад аваад явчих бололцоотой. Үүний дараа олон жил яригдсан Тавдугаар цахилгаан станц зэрэг шинэ эх үүсвэрүүд 2017-2018 онд орно. Өөрөөр хэлбэл дунд хугацааны хөтөлбөр боловсруулаад шинэчлэлийн засгийн газар ажиллаж байна гэж ойлгож болно.
ТЭЦ-3, ТЭЦ-4%, ТЭЦ-2 цахилгаан станц бүгд нийлээд ойролцоогоор 1,500 гкал-ыг гаргаж байгаа.
ТЭЦ-4 цахилгаан станц дээр 120 мегаваттын хүчин чадалтай турбин генераторын суурилалтын ажил явагдаж байна. Есдүгээр сарын 1-н гэхэд бүх угсралтын ажил дуусна. Мөн сар гаруйн хугацаанд туршилтын ажил явагдаж 11-р сарын 1-н гэхэд сүлжээндээ холбочихно.
- ТЭЦ-5 өөрөө дангаараа одоо гаргаж байгаа нь 580 орчим мегаватт шүү дээ. Тэгээд 120 мегаваттаар нэмэгдээд 700 орчим болох юм байна тийм үү?
Тэгнэ. ТЭЦ-3 цахилгаан станц дээр 50 мегаваттын өргөтгөлийн ажил явагдаж байгаа. Өргөтгөлд ялгаагүй 75 гкал дулааны өргөтгөл явагдаж байна. Одоо үндсэндээ барилга угсралтын ажил явагдаж байгаа. Туршилтын ажил явагдаж тавдугаар сарын 25-н гэхэд хүлээлгэж өгөхөөр бэлтгэлийн ажил явагдаж байна. Энэ ондоо цахилгаан, дулааны эрчим хүчний хомсдол байхгүй болно. Гэхдээ импортоор авах эрчим хүч, найдвартай ажиллагаагаа бодсон ч Оросоос авахгүй гэсэн ойлголт байхгүй.
Оргил ачааллын үед авна. Ямартаа ойрын 2-3 жилд Монгол улсын хувьд цахилгаан, дулааны хувьд асуудал байхгүй. Түүнээс гадна найман аймагт дулааны станц барих шийдвэр гарсан. түрүүчийн аймгууд дээр гэрээ, хэлцэл хийгдээд эхэлж байна. Энэ ондоо гэрээ хэлцэл хийгдээд явж байгаа тул энэ ондоо барьж амжихгүй. 1-2 аймаг орж магадгүй. 2015 онд гэхэд найман аймагт дулааны станц баригдаж дуусна. Энэ аймгуудад Архангай, Хэнтий, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Завхан гэсэн аймгууд юм.