Дулааны станцын тоног төхөөрөмжийг татваргүй оруулахаар болов
Дулааны станцын тоног төхөөрөмжийг татваргүй оруулахаар болов
2014.04.25

Дулааны станцын тоног төхөөрөмжийг татваргүй оруулахаар болов

УИХ-аар Амгалан дахь дулааны станц барих асуудлыг хэлэлцлээ. Ажлын явц нь сайн байгаа тус станцыг  Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Төрийн өмчит “China Mashining Engineer Corporation” компанитай хамтран агүйцэтгэж байна. 

Энэ станц ашиглалт орсноор 90-100 хүн тогтмол ажлын байртай болж нийслэлийн зүүн хэсгийн иргэд цахилгаан дулаанаар бүрэн хангагдах аж.Эрчим хүчний сайд М.Сономпил тус станцад ашиглах тоног төхөөрөмжийг татваргүй оруулах санал оруулсныг гишүүд дэмжиж баталлаа.

Мөн хадгаламж зээлийн хоршоодын дампуурлаас болж хохирсон иргэдийн хохирлыг төр барагдуулах болов. Одоо УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан Тамхийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна.