Хятад мөрөөдөл
"Хятад мөрөөдөл"
2014.05.09

Хятад мөрөөдөл

Уншигч та бүхэндээ Хятадын "Хуаньцю шибао" сонинд гарсан нийтлэлийг хүргэж байна.

Америк мөрөөдөл (American dream) гэдэгтэй адилхан “Хятад мөрөөдөл”-ийн тухай сүүлийн үед их ярих болжээ. Тэгвэл Хятад мөрөөдөл гэж чухам юу вэ?

Товчхондоо Хятад мөрөөдөл гэдгийг дараах гурван үндсэн зарчмаар товчхон өгүүлж болно. Энэ нь “Хятадаас эх авсан”, “Хятадад харьяалагдсан”, “Хятадын төлөө хийгдсэн” зэрэг юм.

Эхлээд Хятадаас эх авсан тухай өгүүлье.

Гүн гүнзгий, олон талт соёл, уламжлалынхаа ачаар Хятадууд хүн төрөлхтний нийгэм, оюун санааны хөгжилд том хувь нэмэр оруулсан.

Сүүлийн үед Хятадуудын өмнө улс орноо сэргээх хүнд шаардлага тулгарсны зэрэгцээ дэлхий нийтийн хөгжилд гүйцэтгэх үүрэг урьд байгаагүйгээр нэмэгдэв.

2013 оны байдлаар БНХАУ 2,5 сая цэрэгтэй, 800 мянган нөөцийн цэрэгтэй, 3,9 сая цэргийн байгууллагатай байна.

“Хятад орон хүн төрөлхтний хөгжилд хувь нэмэр оруулах цаг болсон” гэсэн санаа улс төрийн нээлттэй байдал, шинэчлэл бий болсны дараа гарч ирсэн. Олон улсын харилцааны үйл явцаас харахад хөгжиж буй орнуудын олонхи нь Барууны улс төрийн сөрөг уламжлалаас зайлсхийж, өөр өөрийн замаар замнахыг хүсч байна. “Хятадад хийсэн” гэсэн үзэл санааны зэрэгцээ Хятадын хөгжлийн туршлага болон улс орныг удирдах арга зам дэлхий нийтийн хөгжлийн туршлагыг баяжуулж байна. Хятад мөрөөдөл гэдэг бол бидний үед зайлшгүй байх ёстой зүйл.

Харин одоо “Хятадад харьяалагдах” тухай үзэл санааг авч үзье.

Юуны түрүүнд Хятад мөрөөдөл зөвхөн Хятадад харьяатай. Төрөл бүрийн “мөрөөдлийн” тухай санааг бусад улсаас аваагүй, тэгээд ч бидэнд “Америк мөрөөдөл” огтхон ч хэрэггүй. Америкийн хөгжлийн загвар хөнөөлтэй, тогтворгүй, үлгэр дууриалал болж чадахааргүй. “Хятадад харьяалагдсан” гэдэг бол “Азийн мөрөөдөл”, “Бүх дэлхийн мөрөөдөл” гэсэн ойлголттой гурвалсан холбоонд оршдог онцгой мөрөөдөл юм.

Эхлээд “Хятадын Хятад” гэсэн санааг хэрэгжүүлж Хятадын онцлог бүхий социалист замаар хөгжсөний дараа дэлхий нийтийн социализмын мөрөөдлийг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй. Хоёрдугаарт Барууны түрэмгийллээс Азийг хамгаалах “Азийн Хятад” санааг амьдралд нэвтрүүлэх ёстой. Гуравдугаарт “Дэлхийн Хятад” гэсэн үзэл санааны дагуу орчин үеийн соёл иргэншилт төрт улсыг цогцлоож, ингэхдээ Хятадын уламжлалт үнэт зүйлс, хөгжлийн загварыг тэргүүнд тавих ёстой.

Хятад америк мөрөөдлөөр замнахгүй.

Ингээд эцэст нь “Хятадын төлөө хийгдсэн” гэсэн санааг дэлгэрүүлье.

Хятад америк мөрөөдлөөр замнахгүй. Гэхдээ америк, европ, энэтхэг зэрэг аль ч мөрөөдлийг ад үзэхгүй. Харин ч эсрэгээрээ Хятад улс бусад улсад өөр өөрийн мөрөөдлийг биелүүлэхэд тусална. Хятад мөрөөдөл дэлхийн мөрөөдөлтэй нягт холбоотой. Хятад улс бусдыг үгүйсгэсэн үндэстний явцуу мөрөөдөлтэй биш. Түүнчлэн дэлхий нийт хятад мөрөөдлийг үгүйсгэсэн “Европ төвт үзэл”-ийг (Евроцентризм) дагахгүй.

Хятад мөрөөдлийг хэрхэн биелүүлэх вэ?

Дээр дурьдсан хятад мөрөөдлийн гурван үндсэн зарчимд түшиглэсэн хятад мөрөөдлийг биелүүлэх гурван арга зам бий. Нэгдүгээрт зүгээр л мөрөөдөлдөө хүрэх. Хятадад далайн соёл иргэншлийн бүх шинж тэмдэг байдаг. Далай тэнгис дэх өөрийн сонирхлыг өргөжүүлж “Далай тэнгисийн хүчирхэг Хятад гүрэн”-ийг бий болгох мөрөөдөл биелэх ёстой. Хоёрдугаарт мөрөөдлийн утга учрыг тайлбарлах. Өнөөгийн ертөнцөд өрнөж буй эмх замбараагүй байдлын оронд Хятад улс нийт хүн төрөлхтний үнэт зүйлсийг бүтээж, дэлхийн нийтийн эв нэгдийг хангах ёстой. Гуравдугаарт Хятад орон зоригтой байж, урьд нь Хятад ч тэр, Баруун ч тэр хийж байгаагүй агуу том үйлсийг хүн төрөлхтний хөгжилд оруулах хэрэгтэй.

Хятад орон мандан бадарсны дараа Хятад мөрөөдөл нь Хятадын болон бусад бүх улсын ард түмний хувьд нэг ёсны сорил болох юм.

 

Нийтлэлийн дор үлдээсэн уншигчдын сэтгэгдлээс  ...

novik757: Хятад мөрөөдлийг яаж биелүүлэхийг би хэлж өгье. Адилхан хувцастай, ижилхэн царайтай жагсаж зогсоод намын дарга нар луу хараад бай. Хятад мөрөөдлийн ялалтын төлөө.

meshok:  “Социализм” гэсэн үгнээс бусад нь ерөнхийдөө таалагдлаа. Хятадууд хөзрөө нээх цаг болсон. Үнэндээ социализм, коммунизмын аль нь ч тэдэнд байхгүй. Хамт олонч үзэл, капитализм хоёр л бий.

Сатурн: Харин Тайванд нэг ч коммунист байхгүй, тэд цэцэглэж байна.

Эдийн засгийн ийм өндөр үр дүнд хүрсэн Хятад улс улаан алчуураа хогийн саванд хаях цаг болсон. Гоминдан намыг үндэслэгч Сун Ятсен нь Тайванийг хөгжил цэцэглэлд хүргэсэн, харин коммунист Мао Цзэдун Хятад орныг ядуурлын туйл, олон сая хүнийг хөнөөсөн соёлын хувьсгалд хүргэсэн. Тэгэхээр Маогийн мануухайг ч гэсэг хог руу хаях хэрэгтэй.

Zentrist: Орос мөрөөдөл гэж юу юм бол?