Төрийн тогтолцооны эрх мэдэл ба Эрх зүйт төрийн тогтолцооны засаглалын асуудлаар "Нээлттэй хэлэлцүүлэг" боллоо
2014.04.21

Төрийн тогтолцооны эрх мэдэл ба Эрх зүйт төрийн тогтолцооны засаглалын асуудлаар "Нээлттэй хэлэлцүүлэг" боллоо

“Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэг эхэлж байна. Өнгөрөгч долоо хоногт УИХ , тэр дундаа олон нийтийн анхаарал татсан Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Засгийн газрын тухай хууль”-д өөрчлөлт оруулах, “УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эргэн тойронд бид Төрийн тогтолцооны эрх мэдэл ба Эрх зүйт төрийн тогтолцооны засаглалын асуудлаар хэлэлцэхээр УИХ-ын гишүүн Лүндээжанцан, Я.Содбаатар, УИХ дахь Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Батцэрэг, Бие даагчдын зөвлөлөөс УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг урьсан юм.

2009 онд эвслийн засгийн газар байгуулагдахад их хурлын есөн гишүүн засгийн газарт байсан. Энэ удаагийнх шиг 17 гишүүн УИХ-ын гишүүнээр давхар хашиж байсан тохиолдол манайд байгаагүй учраас олон нийт, хууль тогтоогчдын хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа байх. Пүрэг гаригийн чуулганы хуралдаанаас  харахад магадгүй Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төслийг энэ чигээр нь баталчихвал Үндсэн хууль зөрчих гээд байна гэсэн. Үнэхээр Үндсэн хууль зөрчихөөр үү?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Ер нь бол сая гишүүд хэлж байсан. 1999 оны 12 сард тухайн үеийн парламентад байсан улс төрийн гурван хүчин гурван баланк дээр  хуваагдаж 76-уулаа гарын үсэг зурж нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр  Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар гүйцэтгэхээр заасан.  

Энэ хүрээнд одоогийн Үндсэн хуулийн дагуу байж болно гэдэг зүйлтэй зөрчилдөх юм гэж үзэж пүрэв гаригийн чуулганаар ер нь Ерөнхий сайдаас гадна Ерөнхий чиг үүргийн яамдыг их хурлаас байхаар тооцсон. Одоогийн байдлаар Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гэсэн дөрвөн яамд засгийн газрын тухай хуульд үндсэн чиг үүргийн яамаар тодорхойлж орж байгаа.

Ерөнхийлөгчийн институтээс эхлээд парламентад байгаа улс төрийн хүчнүүд бүгд УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн хийж байгаа үйл явцыг, үйлдлийг нь хязгаарлах нь зүйтэй гэдэг дээр байр сууриа нэгтгэчихсэн байгаа байх.

Үүн дээр нэмээд Ерөнхий сайд гэсэн бүрэлдэхүүн бол УИХ-ын гишүүнийг давхар хийж болохоор байгаа. Ер нь давхар дээл гэж нэрлэж тогтсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг хамт хийж байгаа үйл явц нь энэ парламентын үед илүү согог болж гарч ирж байгаа нь нийт 76 гишүүний 17 гэдэг дөрөвний нэг юм. Үндсэн хуулийн нэмэлтээр долоон өөрчлөлт орсон. Нэг зүйл нь УИХ дээр шийдэгдэж байгаа асуудлын ирц 39-өөр шийдэгддэг болсон. Үүнийг аваад үзвэл 39 хүний 20 нь байхад асуудал шийдэгдэнэ. 20 нь гэвэл үндсэндээ бараг засгийн газрын гишүүд бүрэлдэхүүнэээрээ байх үед засгийн газрын гишүүд талдаа асуудлаа шийддэг.

Байнгын хороон дээр 19 гишүүний 50 хувь буюу 10 нь засгийн газрын гишүүдийн 50 хувиар ороод суучихвал асуудлаа шийдчихдэг. Бүгд манай парламентын төлөвшилд сөрөг, энэ нь харагдахаар байна. Энэ удаагийн парламентаар шийдэгдэнэ. Ерөнхийлөгчийн институтээс эхлээд парламентад байгаа улс төрийн хүчнүүд бүгд УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн хийж байгаа үйл явцыг, үйлдлийг нь хязгаарлах нь зүйтэй гэдэг дээр байр сууриа нэгтгэчихсэн байгаа байх. Тийм  ч учраас энэ хуулийг гаргахын тулд аль нэгэн УИХ дахь нам  эвслийн хооронд маргаан бага гарах байх.

Харин хэрэгжих хугацааны хувьд л хэзээ байхав. 2014 оны долдугаар сарын 1-ээс байх уу, эсвэл 2016 оны долдугаар сарын 1-ээс байх уу гэж. Өнгөрсөн чуулганд оролцсон гишүүдийн олонх 2014 оны долдугаар сарын 1-ээс буюу манай төрд үүсээд  байгаа оношилчихсон өвчнийг улам даамжруулахгүй үүднээс хугацаа алдахгүйгээр засъя. Ер нь эмчилгээнд хорт хавдар тусчихсан хүн байхад онош тавигдчихсан бол халууны эм өгөхгүйгээр цааш нь зөв зүйтэй, хугацаа алдахгүй эмчилгээ хийж засаж, сайжруулаад явах боломжтой.

-          Олон нийтийн хувьд хүлээлт байгаа энэ хуулийн төсөл дээр хэр зөв гаргалгаа хийгээсэй гэж бодож байна. Одоо бол анхны хэлэлцүүлэг. Эцсийн хэлэлцүүлэг гэж байгаа.  Өмнө нь эвслийн засгийн газарт олон их хурлын гишүүд, сайд байсан шүү дээ. Өнөөдөр яагаад давхар дээлийн асуудал хүчтэй яригдах болов оо?

УИХ-ын С.Ганбаатар: Ард иргэдийн дийлэнх олонх бол давхар дээл хашихыг болиулж байгаа. Хоршооны даргыг бид сонгодог. Хоршооны дарга өөрөө өөрийгөө ерөнхий нябогоор тавьж болохгүй л гэсэн үг. Үндсэн зарчим ердөө л энэ. Хоршооны дарга, ерөнхий нябо хоёр цаашлаад хамаатан садан ч байж болохгүй. Энэ бол хүн болгоны мэддэг зарчим.

Мөнгөний талаар шийдвэр гаргадаг хүн, мөнгийг хэрэгжүүлж, мөнгийг зарцуулдаг хоёр хүн тусдаа бие биедээ тэнцвэртэй хяналттай байх ёстой.  Парламент гэдэг зүйл Грект олон зуун жилийн өмнө бий болохдоо шийдвэр гаргадаг нэг хүн байна, шийдвэрийг хэрэгжүүлдэг нэг хэсэг нь байна. Энэ үйл явцтай холбогдуулж маргаан гарвал маргааныг тасалдаг нэг хэсэг хүн байя.

МАН байна уу, хуучин МАХН-ын үед толгой нь эргэчихсэн, мөнгөнд дурлачихсан явсан үе бий.

Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, шүүх засаглал гэсэн зарчимдаа оръё.  МАН байна уу, хуучин МАХН-ын үед толгой нь эргэчихсэн, мөнгөнд дурлачихсан явсан үе бий. Өнөөдөр АН огиудас цутгамаар мөнгөнөөс салж ядахаа больж, бусад бүлэглэлүүд нь бие үнэлж, янз бүрийн байдлаар тэдэнд үйлчлэхээ зогсоох хэрэгтэй. Өнөөөр ард иргэд хүсч байгаа Үүнийг би ойлгож байгаа. Би Дарханчуудаасаа, олон хүмүүсээс саналыг нь авсан.

Өмнө нь МАН байна уу, МАХН байна уу тэр үед засгийн газарт 50, 60, 72 орсон тохиолдол бий. Тэр үед 4-9 гишүүн байсан. Энэ нь өөрөө парламентад байгаа их хурлын олонх гэсэн гишүүдийнхээ 10-12 хувьд л байгаа. Энэ нь 10 хүн байхад 9 нь нэгийгээ удирдана гэсэн харьцаа үүсээд байна. Ийм учраас  өмнө нь давхар дээл байсан. Би шүүмжилдэг байсан, одоо ч шүүмжилж байгаа.

Одоо 34 гишүүн Ардчилсан намаас байна. 17 хүн их хурлаас засгийн газарт орлоо гэхэд 100 хувь нь 50 хувиа хянаж чадахгүй байгаа юм. Нөгөө 17 их хуралдаа орж ирээд бонд зэрэг шийдвэрийг шууд тулгадаг. 34 нь бүлгийн хурлаараа зөвшөөрөөд наашаа орж ирэнгүүтээ 76-даа шууд тулгадаг. 76 нь дуртай дургүй хүч хэрэглүүлчихдэг. Ингээд парламент дээр бондын асуудал байна уу, өрийн асуудал байна уу сүүлд нь энэ шийдвэрийг нь хянадаггүй.

Энд маш олон хүмүүс Английн парламентын жишээг ярьдаг. Англи парламентаасаа засгийн газрыг тавьдаг шүү дээ. Тэд үндсэн санааг нь ойлгоогүй яриад байгаа юм. Нэгдүгээрт, Английн парламент дээд, доод танхимтай. Хоёрдугаарт, доод танхим нь 600 гаран гишүүнтэй. 600 гишүүнээс 18 сайд томилогддог. Нийт гишүүдийн гурван хувь. Цаад гишүүдийн 97 хувь нь гурван хувиа хянадаг. Хүчний тэнцвэржүүлэлт бий болдог. Ийм л энгийн зүйл. Өмнө нь яагаад байсан юм, одоо яагаад тэвчихийн аргагүй байгаа юм гэдэг ойлголт.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...