С.Ганбаатар: Өөртөө ерөнхий нябогийн албан тушаалыг шууд өгч болохгүй
“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.
- Давхар дээлийн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
УИХ-ын гишүүн давхар сайдын албыг хашдаг утгагүй байдлыг яаралтай хууль батлагдсан өдрөөс нь шууд зогсоох ёстой. Энэ бол монголын ард иргэдийн тулгамдаад байгаа өнгөрсөн 24 жилийн болохгүй байгаа юмны хамгийн том үүр уурхай. Үүнийг хурдан зогсоох ёстой.
- Хэрэв хуулийг 2016 оны 7 сарын 1-ээс хэрэгжинэ гэдэг заалт орохгүй бол МУ-ын ерөнхийлөгч хориг тавина гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр УИХ батлаад хориг тавьчихвал яах вэ?
Энэ бол тэр хүний асуудал. Энэ хүн ямар шийдвэр гаргахыг би өмнөөс нь шийдэхгүй. Ямар ч байсан Дархан-Уул аймгийн 19-р тойргын сонгогчдын МҮЭХ-ны 219,000 гишүүдийн, намайг дэмждэг маш олон хүмүүсийн төлөө би энэ шийдвэрийг гаргасан. Тэгэхлээр үүнийг нэн даруй яаралтай зогсоох ёстой. Би хэд хэдэн шалтгаануудыг хэлмээр байна. Дараа нь ерөнхий сайд хориг тавих уу, үгүй юу, Ерөнхийлөгч хориг тавина уу байна уу дараагийн асуудал.
- Шалтгаан нь юу вэ?
Нэгдүгээрт, Монгол улс гэдэг 3 сая хүнтэй хоршоо байлаа гэж бодъё. Бүгдээрээ хоршиж, хамтарч амьдаръя. Бүгд нэгдэн даргаа сонгодог. Тэгээд 76 бидний төлөө шийдвэр гаргаж, бодлого боловсруулдаг хүмүүсийг бид сонгодог. УИХ-ын гишүүнийг сонгохдоо хууль тогтоогоорой гэж сонгодог. Хууль хэрэгжүүлээрэй хэмээн сонгодоггүй. Нэгэнт УИХ-ын гишүүнийг хууль тогтоо, мөнгөний талаар шийдвэр гарга гэж сонгосон болохоос биш шийдвэр гаргасныхаа дараа нь тэр мөнгөө өөрөө хэрэгжүүлээд, захиран зарцуулаад яваарай гэж хэзээ ч сонгоогүй.
Үндсэндээ хоршооны даргыг хамтдаа сонгосны дараа дарга нь өөртөө ерөнхий нябогийн албан тушаалыг шууд өгч болохгүй. Ер нь аливаа байгууллага дээр дарга ерөнхий нябо хоёр нэг хүн байж болох битгий хэл хамаатан садан ч байж болохгүй. Энэ утгаараа УИХ-ын гишүүн нь өөрөө сайд.
Өнөөдөр байгаа 17 сайдыг л болиулчихвал Ардчилсан намд өөр боловсон хүчин байхгүй юм шиг ярьж байна. Арайч дээ, Үндэсний хэмжээний нам шүү дээ. Салбар салбарын мэргэжил боловсролтой, боловсон хүчнүүд байгаа.
Сайд гэдэг нэрийн цаана бол төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагч болж байгаа. Энэ утгаараа олон тэрбум төгрөгөн дээр гарын үсэг зурдаг, мөнгөний мэдэлтэй хүн болж байна гэсэн үг. Энэ бол Грекийн парламент гэдэг ёс анх үүсэхдээ хүчийг нэг хүний гарт юмуу нэг хэсэг хүний гарт хэтэрхий өгвөл дарангуйлал үүсдэг. Энэ байдлаас гаргахын тулд хүчний хуваарилалтыг хийдэг. Нэг хэсэг нь шийдвэрээ гарга, нөгөө хэсэг нь гаргасан шийдвэрээ хэрэгжүүл энэ хэрэгжих болон шийдвэр гаргах явцад маргаан гарвал нэг хэсэг нь энэ маргааныг тасал. Ингээд шүүх эрх мэдэл, хэрэгжүүлэх засаглалын эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл гэж 3 хуваагдаж байгаа.
Өнөөдөр УИХ-ын дэргэд УБХ байгуулагдчихсан. Бага хурал нь өөрийгөө засгийн газар гээд нэрлэчихсэн. 17 хүн өнөөдөр бүхнийг шийдэж байгаа. Засгийн газар дотор гаднаас хоёрхон сайд л байгаа, 17 бүгдийг шийднэ. Нөгөө 17 нь олонхийн ардчилсан намын 34 дотор орж ирээд бүхнийг шийддэг. 34 нь 76 дотроо орж ирээд бүхнийг шийддэг. Үндсэндээ УИХ шийдвэр гаргадаг гол байгууллага нь шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллагадаа чи муу эсвэл сайн хэрэгжүүлж байна. Чамайг огцруулна шүү, чамд хариуцлага тооцно, чи үр дүн гарга гэдэг хяналт юмуу хариуцлага тооцдог, үр дүн гаргадаг энэ чадавхаа алдсан. Тэгэхээр
Монгол орон маань аавгүй хүүхэд шиг болчхоод байгаа юм. Үндсэндээ УИХ нь засгийн газартаа толгойгоо мэдүүлчихсэн. УИХ нь их хурал шиг, засгийн газар нь засгийн газар шиг бай. Өнөөдөр байгаа 17 сайдыг л болиулчихвал Ардчилсан намд өөр боловсон хүчин байхгүй юм шиг ярьж байна. Арайч дээ, Үндэсний хэмжээний нам шүү дээ. Салбар салбарын мэргэжил боловсролтой, боловсон хүчнүүд байгаа. Энэ хүмүүсээрээ салбарыг нь удирдуул. Үнэхээр 17-гоос бусад нь мөнгө завшчих гээд байдаг юм бол засгийн газрын гишүүнээрээ бай. Гэхдээ УИХ-ын гишүүний ажлаа өг.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...