УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2014.04.17

Д.Сумъяабазар: Тогтворгүй байлгах үүднээсээ биш, хариуцлага гэдэг зүйл энэ улс оронд алга

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу ярилцлагын цагаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг зочноор оролцлоо.

-          УИХ-ын хаврын чуулган эхлээд долоо хоног өнгөрчихлөө. Хаврын чуулганаар давхар дээл, эдийн засгийн асуудал, сайдыг огцруулах асуудлуудын хүрээнд гацааны байдалд орчихлоо. Та гишүүний хувьд үүнийг яаж харж байна.  УИХ-ын  хууль зүйн байнгын хороо хууль зүйн сайдыг огрцуулах асуудлыг хэлэлцээд хойшлуулчихлаа. Давхар дээлийн асуудалд эвсэл завсарлага авчихлаа. Энэ мэт асуудлууд сунжраад байгааг нийгэм, эдийн засгийг улам хүндрүүлж байна гэж харах хүмүүс байна.  Санал нийлэх үү,  Хувь хүнийхээ хувьд яаж харж байна вэ?

Ер нь бол өөртэй чинь санал нэг байна. Аль нэгэн улс төрийн нам гэхээсээ илүүтэй нийтлэг Монгол улсад тулгараад байгаа нөхцөл байдал дээр намын бүлгүүд ажиллах ёстой. Аливаа асуудлыг эрүүлээр харж, Монгол улсын өмнө тулгамдаж байгаа эдийн засгийн нөхцөл байдлаас хэрхэн гарах ёстой юм бэ. Энэ асуудалд УИХ-д байгаа намын бүлгүүд ухаан санаагаа уралдуулж тэндээс гаргалгааг гаргах ёстой гэж бодож байгаа. Ийм нөхцөл байдалтай хэдий болтол үргэлжилж, ямар хугацаанд явах ёстой юм.

Хоёрдугаарт, улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг харахад Монгол улсын ерөнхийлөгчийн өргөн барьсан засгийн газрын хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх ёстой байсан. УИХ-ын хаврын чуулган эхлэхэд АН,”Шударга ёс” тус бүр завсарлага авч энэ хуулийг хэлэлцэх эсэхэд 70 гаруй хоногийн завсарлага авсан. Гэхдээ засгийн газарт хариуцлага тооцох гээд байгаа юм уу, эсвэл дан дээл, давхар дээлийг нь тайлуулах гээд байгаа юм уу.  Бид жил долоон сарын нүүрийг үзэж байгаа энэ засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа.

Ялангуяа нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн, үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээгүй,  шаардлага тавихаар өөдөөс шүүмжиллээ  зэрэг янз бүрийн шалтаг тоочиж,  хэлж байгаа зүйлүүдийг тусгахгүй, хүч түрэн явж байгаа бодлогын харалган гайгаар өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг авчраад байна. Улс төрч хүний хувьд үүсээд байгаа нөхцөл байдлаас аль болох хурдан гарах хэрэгтэй.  Дараа, дараагийн нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлууд хүлээгдэж байгаа.

Ялангуяа нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн, үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээгүй,  шаардлага тавихаар өөдөөс шүүмжиллээ  зэрэг янз бүрийн шалтаг тоочиж,  хэлж байгаа зүйлүүдийг тусгахгүй, хүч түрэн явж байгаа бодлогын харалган гайгаар өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг авчраад байна.
-          Сая хаврын чуулган эхлэхэд МАН-ынхан жагсаал хийлээ. Тэнд та харагдаж байсан. Монгол дээлтэй сайд нарын зурагтай багтай хүмүүс гарч ирээд сайд нарын дээлийг тайлсан нь улс төрийн нэг акци юм даа. Гэхдээ иргэд эдийн засаг хүнд байгаа үед засаг төрийг тогтворгүй болгож сайд нарыг огцруулдаг ч юм уу, давхар дээлийг нь тайлна гэхээр  Монгол улсын нөхцөл байдал улам л хүнд байдалд орно гэж байна. Үүнийг та яаж харж байна вэ? Иргэд засаг төрийг тогтворгүй байлгах гээд байна МАН гэсэн?

Тогтворгүйдээ биш. Энэ асуудлыг иргэд янз бүрийн өнцгөөс харж байна.  Тогтворгүй байлгах үүднээсээ биш, хариуцлага гэдэг зүйл энэ улс оронд алга. УИХ-ын намрын чуулган завсарласны үеэр тойрог дээрээ очиж ажиллахад ард иргэдийн амьдрал үнэхээр хүнд байна. 

Үүнийг зөвхөн нэг засгийн газрыг огцруулж , нэг улс төрийн хүчинд хариуцлага тооцох гэдэг өнцгөөс  битгий хараач ээ.  Ялангуяа үүсээд байгаа нөхцөл байдлыг харахад долларын ханш чангарч,  төгрөгийн ханшны суларч,  иргэдийн худалдан авах чадвар буурсан  байна.  

Бодит эдийн засаг дээр гаднаас ямар эх үүсвэрүүд орж ирээд байгаа юм, уул уурхайн ямар проектууд яваад байгаа юм, гадаадын хөрөнгө оруулалттай ямар аж ахуй нэгжүүд манай улс руу чиглэж, ач холбогдолтой бодлого явуулах гээд байгаа юм, энэ бүхэн зогсчихсон байгаа. 

Өнөөдөр 90 мянга гаруй аж ахуй нэгжүүд гэж яриад байгаа боловч эндээс хэд нь хэдэн ажилчнаа цомхотгож, хичнээн хүн ажлын байргүй болж, сарын орлогогүй болж байгаа вэ зэрэг өнөөгийн нийгмийн бодит байдал дээр л дүгнэлт хэлэх хэрэгтэй.  Засгийн газрыг огцруулж дахиад МАНАН болгох гэж байна, засгийн газартай хариуцлага тооцох үүднээс засгийг огцруулж байна зэрэг олон өнцгөөс ярьж байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...