Сангийн сайд Ч.Улаан
2014.04.20

3.5 тэрбум ам долларын бондыг 2016 оноос өмнө гаргаж дуусгана

Монгол улсын томоохон бүтээн байгуулалтын ажлуудад 20 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. тухайлбал, төмөр замын шинэчлэлийн эхний ажлыг гүйцэтгэхэд 5.2 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй. 2016 он хүртэл үе шаттай авах тооцоолол хийгдсэн. Чингис бондын үлдэгдэл 3.5 тэрбум ам долларын эрхийнг хаасан өрийн хязгаарын хэмжээ өөрчлөгдөх ёстой гэж Сангийн сайд хүсч байгаа юм. Монгол улс зээл авахгүйгээр цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй.

Сангийн сайд Ч.Улаан: “Ойрын 3-4  жилд бид 5 тэрбум хүртэлх долларын хөрөнгө оруулалтыг эдийн засагтаа хийх ёстой. Гэтэл энэ жил бодлого алдагдчихлаа. Хоёр жилийн өмнө  хөрөнгө оруулалт алдагдчихлаа гэдэг. Хоёр жилийн дараа болохоор хөрөнгө оруулалт хэрэггүй ээ, үнэ өсч байна, болиорой гэхээр эхэлсэн ажлын үр дүн тодорхой гарахгүй, тодорхойлсон бодлого маань ч тууштай гарахгүй. Нэг л өдөр өнгөрөөсөн байдал руу орох нь гэж би болгоомжилж байна.”

Манай улс  2017 оноос эхлэн жилдээ 500 сая ам долларыг зээлдэгчдэд эргүүлэн төлөх үүрэгтэй. Одоогийн байгаа нөхцөл байдал үргэлжилвэл үүнийг дийлэхгүй. Импортыг орлох үйлдвэрлэлд санхүүжилт хийгдэн 1.5 тэрбум ам доллар хэдийн дуусчхаад байгаа юм.

3.5 тэрбум ам долларын бондыг 2016 оноос өмнө гаргаж дуусгана гэсэн төлөвлөгөөтэйг Сангийн сайд дуулгасан. Дээрх хөрөнгөөс санхүүжилт олгох төслүүдийг одоогийн баримталж буй зарчмын дагуу сонгоно.  Ардчилсан намын бүлэг, Шударга ёсны бүлэг, бие даагчдын бүлэг, ИЗНН-ын бүх гишүүд нийлээд ч  өрийн хязгаарыг нэмэх шийдвэрийг гаргаж чадахгүй тул МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзалт хийгээд эхэлжээ.