С.Бямбацогт: Тогтвортой хөгжлийн бодлоготой байж Монгол Улс хөгжинө
Монголын эдийн засгийн чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ:
-Импортыг орлоно гээд юу хамаагүй хийгээд байх биш. Манай улс уул уурхайгаар хөгжих ёстой юу эсвэл мал аж ахуйн салбараа дагнаад явах ёстой юу гэсэн ерөнхий бодлого гаргахаараа Эдийн засгийн форумын онцлог оршиж байна. Түүнээс энэ форум жил бүр болдог. Тэр бүр үр дүнтэй байж чаддаг уу гэвэл үгүй байх. Чуулганаас гаргасан зорилгоо хэрэгжүүлдэг байх ёстой. Хэрэгжүүлсэн тохиолдолд үр дүнтэй болсон уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй. Мөн эргээд хариуцлага тооцдог байх ёстой. Өнөөдрийн Эдийн засгийн форумын бодлого бол Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ үзүүлэх тодорхой бодлоготой байхад оршиж байна. Тогтвортой хөгжлийн бодлоготой байж Монгол Улс хөгжинө. Энэ асуудлаар хэлэлцэж, хаа хаанаа ярилцаж байгаа нь давуу талтай.