Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг
2014.03.31

Алтны татвар валютын ханшинд нөлөөлж чадахгүй байна

Алтны татварыг бууруулах хуулийн тогтоолыг эрх баригчид хүчээр шахам шийдсэн гэж дүгнэхэд буруудахгүй. Нэрийг нь солин байж ахин дахин парламентаар оруулж баталсан алтны татвар буурсан ч валютын ханшинд нөлөө үзүүлж чадахгүй байгаа юм.

Монгол банкны 2-р сарын 28-ны өглөөний байдлаар доллар  1784.3 төгрөг, юаны ханш ч гэсэн өсөлттэй 287 төгрөгтэй байсан. Найман шарга валютын зах болон  арилжааны банкуудад энэ ханшаас 20 төгрөгөөр илүү байна гэж үзэхээр Монголд байгаагүй ханшийн өсөлт болоод байгаа юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: “ Мөнгөний бодлогыг Монгол банк барьдаг. Макро эдийн засгийн бодлогыг эдийн засгийн хөгжлийн яам зангиддаг. Уул уурхайн яам бол бодит салбарын яам.  Ямартаа ч эерэг үзүүлэлт гарсан.  2012,  2013 онтой харьцуулахад 2-3 дахин алтны тушаалт нэмэгдсэн. Одоо олборлолтын улирал эхэлнэ. Энэ үед бид бодитой ажил хийх болно.”

Гэхдээ Монгол банкинд тушаах алтны хэмжээ өмнөх жилийн мөн үеэс 2 дахин өсөөд байна. Олборлолтын улирал эхлэх дөхөж байгаагаас цаашид алт тушаах хэмжээ улам бүр өсөх нь ойлгомжтой. Ямартаа ч аль валютын ханшинд нөлөө үзүүлж чадахгүй нь тодорхой болжээ.  Валютын ханшинд чөдөр тавьж чадахгүй байгаа Монгол банк импортыг боох замаар зах зээлийг удирдаж байгаа юм.