Орон сууц засах сан байгуулахаар шийдвэрлэв.
2014.03.27
Орон сууц засах сан байгуулахаар шийдвэрлэв
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба- наас нийтийн орон сууцыг засах мөнгө хуримтлуулах сан байгуулахаар болжээ.
Нийслэлийн хэмжээнд орон сууцны барилгын засвар, үйлчилгээг хариуцан ажилладаг Сууц өмчлөгчдийн холбоо 500 гаруй бий. Уг холбоод хариуцдаг орон сууц, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засах үүрэгтэй. Гэсэн ч уг үүргээ төдийлөн биелүүлж чадахгүй байгаагаас өнгө үзэмж нь муудсан байр цөөнгүй. Дээрх санг байгуулснаар хөрөнгөөр нь орон сууцнуудад урсгал болон их засвар хийх, дулаалах зэрэг цөөнгүй ажил, үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ.