Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.20

Газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг онлайнаар хүлээн авна

Нийслэлийн хэмжээнд газар олголтын зогсоогоод байгаа. Харин эдгээр байршилд газар өмчлөх хүсэлтэй иргэдийн материалыг ирэх сарын нэгнээс эхлэн цахим хэлбэрээр авч эхлэх юм байна.

Нийслэлд энэ жилээс эхлэн гэр бүлийн эзэмшилд 52 газарт шинээр газар өмчлүүлэх шийдвэр гарснаас нийслэлийн хэмжээнд газар олгох ажлыг бүрэн зогсоогоод байсан. Үүнтэй холбоотой иргэдэд өмчлүүлэх газруудын байршил зүйн зураг гаргах ажлыг өнгөрсөн оны 12 сард хийж дуусгасан байна.

Энэ ажлын хүрээнд газар өмчлөх хүсэлтэй эх орондоо болон гадаадад амьдарч байгаа иргэд тодорхой байршилд газар өмчлүүлэх бүрэн боломжтой болж  байна. Өөрөөр хэлбэл газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг онлайнаар хүлээн авахаар болсон юм. Харин энэ ажил ирэх сарын нэгнээс эхлэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Замбараагүй газар заагаад үүнээс 0,7 га газар эзэмш гэдэг байдлаар хэрэгжүүлэхгүй. Төлөвлөлт хийж сургууль, цэцэрлэг, эмнэлгээ хаана байрлуулахаас хамааран төлөвлөлт хийж газар олгоно” хэмээн ярилаа.

Газар өмчлөх хүсэлтэй иргэн бүрд газар өмчлөх боломжгүй. Тодорхой шалгуурын үндсэн дээр 52 байршилд газар олгоно. Иргэдийн хувьд эхлээд хүсэлтэй гаргана. Хамгийн гол нь тухайн аж ахуй нэгж, иргэдийн өмчлөхийг хүссэн газар нь тухай жилийн газрын төлөвлөгөөнд багтсан байх ёстой гэнэ. Хэрэв энэ шаардлагыг хангасан бол цахим үнэмлэхийн хуулбар, газрын тойм зураг, ашиглах зориулалт гэх мэт тодорхой тайлбар шаардагдах юм байна.