Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баялаг бүтээгчидтэй хийсэн уулзалт болов
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баялаг бүтээгчидтэй хийсэн уулзалт болов
2014.03.21

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баялаг бүтээгчидтэй хийсэн уулзалт болов

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баялаг бүтээгчидтэй хийсэн уулзалтад бизнес, аж ахуй эрхэлдэг 150 орчим хүн оролцож, санал хүсэлт, тулгарч буй асуудлаа хэлж хамтдаа шийдэл хайлаа.

Уулзалтад Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан болон гааль, татвар, мэргэжлийн хяналт, худалдан авах ажиллагааны газар зэрэг агентлагийн удирдлагууд мөн Монгол банкны Ерөнхийлөгч оролцож, баялаг бүтээгчдийн саналыг сонсож, асуултад нь хариуллаа.

Санхүүгийн өршөөлийн тухай хууль гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг өмнөх уулзалтын үеэр тавьсан. Энэ санал ажил хэрэг болж байгаа эсэхийг тодруулсан асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Саналын дагуу эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль гэсэн ажлын нэртэй хуулийн төсөл боловсруулж байна. Хууль зүй, Эдийн засгийн хөгжил, Сангийн сайд нар ажлын хэсэгт ажиллаж байна” гэлээ.

Импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрийн төслийн шалгаруулалт ямар шатанд яваа талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “1151 төсөл ирсэн, явцын талар албан ёсоор мэдээлсэн. Төслийн зорилгод багтаагүйг нь хасаад 888 төсөл үлдсэн.Санхүүжүүлэх зээлийн нөхцөлийг мөн зарласан. Зээлийн хугацаа 5 жил, эхний жилдээ үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө, зээлийн хүү 9 хувиас хэтрэхгүй, төгрөгийн зээл олгоно.

Арилжааны банкуудаар дамжиж олгогдоно. 888 төсөлд зээл хүссэн нийт хэмжээ 4,5 их наяд. Засгийн газар, арилжааны банкууд тус бүр нэг их наядыг гаргах бололцоотой гэж төлөвлөж байна. Ижил төстэй төсөл олон бий. Ийм төслийн хувьд салбарын яамд нь бодлогоо гаргана. Төслийн талаарх мэдээлэл нээлттэй, Хөгжлийн банкны сайтад тавигдсан” гэлээ.

Замын цагдаа бэлэн мөнгө хурааж авдаггүй гэсэн нэгдсэн тогтолцоонд орсон шиг бизнесийн орчныг ийм тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байгаа гэж Ч.Сайханбилэг дарга хэллээ.

Газрын тосны тухай хуулийн төсөл 3 жил явж байна, хэзээ батлагдах вэ? Хөрөнгө оруулагчид энэ асуултыг байнга тавьж байна гэсэн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Газрын тосны тухай хууль намрын чуулганаар хэлэлцэгдсэн. Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтын эхэнд багтсан” гэлээ.

Оюутолгойн талаар янз бүрийн мэдээлэл явах юм, Ерөнхий сайдаас энэ талаар мэдээлэл авмаар байна, Оюутолгой тогтвортой ажиллах нь бидэнд их чухал гэсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оюутолгой

Дэлхийн эдийн засгийн байдал, ерөнхий чиг хандлага, түүхий эдийн үнийн бууралт зэрэг Монголын Засгийн газраас үл хамааран удаашралтай байгаа. Засгийн газраас хамаарсан зүйл огт байхгүй

төслийн хувьд ужгирсан 30 гаруй асуудал байсан. Үе шаттайгаар шийдвэрлэсээр 5-6 асуудал үлдсэн, яриа хэлэлцээ үргэлжилж, ахиц дэвшилттэй явж байна.

Нэмэлт санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх талаар ярьж байна. Дэлхийн эдийн засгийн байдал, ерөнхий чиг хандлага, түүхий эдийн үнийн бууралт зэрэг Монголын Засгийн газраас үл хамааран удаашралтай байгаа. Засгийн газраас хамаарсан зүйл огт байхгүй” гэлээ.

Ноос ноолуур, хөнгөн үйлдвэрийг дэмжихэд Чингис бондоос 270 тэрбум төгрөгийн зээл олгохоор өнгөрсөн оны найдугаар сард шийдвэр гарсан ч зээлээ авч чадаагүй аж ахуйн нэгж олон байна. Тиймээс энэ зээлийг бусад банкаар олгохоор яриа хийгдэж байгаа. Энэ тохиолдолд зээлийн хүүгийн хэмжээ 1 хувиар өснө гэж Н.Батбаяр сайд хэллээ. Энэ нөхцөлийг зөвшөөрөхөө хөнгөн үйлдвэрийн салбарынхан илэрхийллээ.

Татварын хоёр дахь шатны шинэчлэлийн хүрээнд татварыг нэг ч төгрөгөөр нэмэхгүй, шинээр ямар ч татвар гаргахгүй. Гагцхүү хуулийн хүрээнд татвараа тэгш шударгаар төлдөг болгохын төлөө ажиллаж байгаа. Жижиг дунд үйлдвэрт төлсөн татварынх нь хэмжээгээр дараа жил нь хөрөнгө оруулалт хийх ийм бололцоог эрэлхийлж ажиллаж байгаа” гэж Сангийн сайд Ч.Улаан мэдэгдлээ

Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлнэ гэж Н.Батбаяр сайд хэллээ.

Баялаг бүтээгчид санал хүсэлтээ хэлж, асуултдаа хариу авсан энэ уулзалт 2 цаг гаруй үргэлжиллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар, Засгийн газрын гишүүд нээлттэй, ил тод ажиллаж байгаа” гэж уулзалтын төгсгөлд хэлээд ийм уулзалт Ерөнхий сайдын өрөөнд олон удаа болдог. Гэхдээ ганцаарчилсан уулзалт хийдэггүй, чиглэл чиглэлээр нь уулзалт зохион байгуулж, тухайн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна” гэлээ