Засгийн газрын ээлжит хуралдаан
2014.03.17
Загсийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах тохиромжтой газрын байршил, төлөв байдал, цэвэр усны нөөц, дэд бүтцийн талаар орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боломжит хувилбаруудыг харьцуулан судалж, сонгон шалгаруулсны үндсэн дээр дэд бүтэц байгуулах ажлыг эхлүүлэх, санал боловсруулж танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа.
Мөн Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд зохион байгуулах төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.