Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2014.02.19
Э.Бат-Үүл сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл дөрвөн салбарын сайдтай хамтран ажиллах гэрээнд үзэглэхээр болжээ.
Ингэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ нартай Засгийн газрын хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа маргааш Хангарьд ордны 14 давхарт 12 цагт болно.