Л.Болд сайдын Австрали дахь айлчлал өнөөдөр эхэлнэ
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.03.18

Л.Болд сайдын Австрали дахь айлчлал өнөөдөр эхэлнэ

Гадаад харилцааны сайд Л.Болд Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайдын 1993 онд Австралийн Холбооны Улсад хийсэн айлчлалаас хойш 21 жилийн дараа хэрэгжиж байгаа юм.

Энэ айлчлал нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь манай улсын чухал түншийн нэг болох Австралийн Холбооны Улстай улс төрийн харилцааг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн зэрэг салбарт эрчимжүүлэх зорилготой.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд айлчлалынхаа үеэр Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Жули Бишоптай албан ёсны хэлэлцээ хийж, Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Бронуин Бишопт бараалхан, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох юм байна.

Сайд Л.Болдын айлчлал өнөөдөр эхэлж энэ сарын 20-нд өндөрлөх юм.