Босни-Герцеговин улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Л.Болд
2014.03.17

Босни-Герцеговин улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Босни Герцеговин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борислов Маричийг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Б.Марич Босни Герцеговин Улсын дотоодын улс төр, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж, Монгол, Босни Герцеговины харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засгийн агуулгаар баяжуулан, өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв.

Сайд Л.Болд хоёр орны харилцааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын хувь нэмэр үлэмж байхыг тэмдэглэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.