УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2014.01.29

Д.Оюунхорол: Хүүхэд харах 6300 төв бий болж 19 мянган иргэн ажлын байраар хангагдана

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг сум дүүргийн засаг дарга олгоно.

Хүүхэд харах үйлчилгээний орлогыг  хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгажээ. Нэг бүлэгт 12-15 хүүхэд хамруулж өдөрт 12 цагаас илүүгүй ажиллах юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Өнөөдөр улсын төсвөөс 100 ортой цэцэрлэг барина гэж үзвэл 120 цэцэрлэг шаардлагатай. Энэ олон цэцэрлэгийг барихын тулд нэг их наяд төгрөг зарцуулах юм. Төсөв, эдийн засаг хүнд байгаа үед боломж байхгүй. Тэгэхээр боломжоороо шийдвэрлэхийн тулд хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг, ийм үйлчилгээ эрхлэх сонирхолтой, боломжтой хүмүүст хуулийг нээж өгөх зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явуулах боломжийг хангаж байна гэ харж байгаа” хэмээн хэллээ.

Шинээр хүүхэд харах 6300 төв бий болж 19 мянган иргэн ажлын байраар хангагдана. Хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 94,500 эцэг эх, асран хамгаалагчид ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлдээ байнгын орлоготой болох боломж нээгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.