Л.Гантөмөр 13 хүүхдийн төлбөрийг төлнө гэв
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр 13 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх болсон талаараа хэллээ. Гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийн зарж цуглуулсан 40 гаруй сая төгрөгөөрөө "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх төвийг барьсан Б.Уранчимэг гэх бүсгүйд сайд талархалаа илэрхийлэн ийнхүү 13 хүүхдийнх нь төлбөрийг төлөхөө амласан юм.
"Ивээл энэрэл" ТББ-ын тэргүүн "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх бүлгийн багш ажилтай Б.Уранчимэгийг 110 гаруй хүүхдүүд ээжээ гэж дууддаг бөгөөд түүний 50 гаруй хүүхэд их, дээд сургууль төгсөөд Монгол Улсын залуу боловсон хүчин болон бэлтгэгдсэн аж.