Хүүхэд харах үйлчилгээг бий болгох талаар С.Ганбаатар нарын УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулаад байна. Энэ нь хүүхэд харсан хүн улсаас сард 110,000 төгрөг авах юм.
Өнгөрсөн оны судалгаагаар сард 15 хүүхэд эндэж байна. Энэ байдлыг таслан зогсоохын тулд хүүхэд харах үйлчилгээ үзүүлсэн хүнд улсын төсвөөс сард 110,000 мянган төгрөг олгохоор тусгасан байгаа.
Цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа энэ үед хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөх бодлогоор энэ хуулийн төслийг боловсруулсан. 70 мянган хүүхэд гэр хороололд Монголын боловсролын тогтолцооны гадна байна.
2013
09.04