Д.Ганхуяг: Би тэрбум төгрөгийг зарцуулаагүй гэдгийг онцлон хэлэх байна
Та тэрбум төгрөгөө юунд зарцуулсан бэ?
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:-Би тэрбум төгрөгийг зарцуулаагүй гэдгийг онцлон хэлэх байна. УИХ энэ мөнгийг баталдгаараа баталсан, тендерийг нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга нар зарласан, бүх төсөл хэрэгжээд дуусч байна. Хуульд зааснаар 500 сая төгрөг хүртэлх хөрөнгө оруулалтын тендерийг дүүрэг зарладаг, түүнээс дээшхийг нийслэл зарладаг. Ямар ч байсан, хоёр сургуульд спорт заал барихад зориулж тус бүрчлэн 450 сая төгрөг зарцуулсан. Нийтдээ 900 сая төгрөг болж байгаа юм. Мөн арван хорооны өрхийн эмнэлгийг унаатай болгосон, 22 байшингийн дээврийг зассан. Налайх дүүрэг рүү хоёр км зам тавьсан, хоёр цэцэрлэг барьсан. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг бид хоёр хамтраад нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа, бүгд хэрэгжээд дууссан.