Д.Ганхуяг: Нэг тэрбум 999 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо зарцуулсан
2010.10.07

Д.Ганхуяг: Нэг тэрбум 999 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо зарцуулсан

2008 оны сонгуулиар Нийслэлийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүн З.Алтай, Ц.Батбаяр, Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг нар сонгогдсон.

Гишүүд тэрбум төгрөгөөрөө тойрогтоо юу хийсэн талаар танилцуулж байна.

Д.Ганхуяг: Нэг тэрбум 999 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо зарцуулсан

Энэ нэг тэрбум төгрөг миний мөнгө биш ээ. Одоо "Гишүүдийн тэрбум төгрөг" гэдэг ойлголтоос салмаар байна. Бидний гар дээр ямар ч мөнгө ирдэггүй.

Бид зөвхөн энэ мөнгөнд тааруулж тойрогтоо хэрэгтэй зүйлийг санаачилж, Сангийн яам мөнгийг нь олгож, нийслэл дүүрэг ажлыг нь хариуцан хийдэг. Ч.Сайханбилэг гишүүн бид хоёр хамтaрч тойрогтоо бүтээн байгуулалтын ажлыг санаачилсан.

Санаачилсан ажлын гүйцэтгэл ерөнхийдөө дууссан. Тухайлбал, БЗД, Налайх дүүргийн орлого багатай 133 өрхөд тусбүр нэг сая төгрөгийн үнэ бүхий гэр олгож, тойргийнхоо нийт 13 хорооны Өрхийн эмнэлэг, Засаг даргын хэрэгцээнд тусбүр 6.5 сая төгрөгийн үнэ бүхий авто машин худалдан авч өгсөн.

Түүнчлэн Налайх дүүргийн гандан уулын хэсэгт шинээр үүссэн гэр хороололд 63 квт-ын 2.0 км шугаманд 30 сая төгрөг зарцуулсан.

Мөн БЗД-ийн 12 дугаар хороонд 28 сая төгрөгийн цагдаагийн кобон барьж, тус дүүргийн 92, 87 дугаар сургуульд спорт заалны барилгыг нийт 900 сая төгрөгөөр барьж, 33, 84, 85 дугаар сургуулийн их засварыг нийт 90 сая төгрөгөөр хийж, сургалтын тоног төхөөрөмжид 10 сая төгрөгийг зарцуулсан.

Мөн тойргийн нийт 22 байрны дээврийг 374 сая төгрөгөөр зассан. БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын байрыг 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгууллаа. Ийнхүү нийт нэг тэрбум 999 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо зарцууллаа.

З.Алтай: Тэр мөнгө дууссан

Мөнгө олоход хэцүү. Харин үрэхэд амархан. Тэр мөнгө дууссан. Би тэр мөнгийг захиран зарцуулах эрхийг дүүрэг шилжүүлсэн. Гэхдээ надад тайлан тооцоо нь ирсэн байгаа Түүнээс харахад нэг тэрбумаас 100 сая төгрөг үлдсэн байна билээ. Үлдсэн мөнгө нь Улсын төсөвт эргээд орно биз.

Ц.Батбаяр: Би тэр талаар мэдэхгүй байна

Дүүрэгт шилжүүлсэн. Дүүрэг л захиран зарцуулж байгаа. Юунд хөрөнгө оруулж, зарж байгаа талаар надад мэдээлэл байхгүй. Би тэр талаар мэдэхгүй байна.

Ийнхүү 22 дугаар тойргоос сонгогдсон гишүүд тэрбумынхаа тайланг иргэддээ тайлагнав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.