Д.Сумъяабазар: Ардын нам зөв замдаа ортол нэлээд хүнд бэрх зам туулах байх
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2013.12.05

Д.Сумъяабазар: Ардын нам зөв замдаа ортол нэлээд хүнд бэрх зам туулах байх

Сүүлийн хэдэн сонгуульд дараалан ялагдал хүлээсэн МАН дотор эдүгээ шинэчлэх тухай яриа өрнөж байна. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай ярилцлаа. Тэрбээр МАН-ыг задлах сонирхолтой олон хүчин байгааг нуугаагүй ч, боловсон хүчний халаа сэлгээ хийснээр асуудлыг шийдчихгүй гэсэн байр суурьтай байна.

-Ерөнхийлөгчийн сонгууль болоод өнгөрлөө. Та Сонгинохайрхан дүүргийн намын даргын хувьд өнгөрсөн сонгуульд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна вэ?

-Сонгинохайрхан дүүргийн намын даргын ажлыг аваад жил болж байна. Улс төрийн намын хувьд сонгууль гэдэг хамгийн чухал, хариуцлагатай үйл явц. Аль ч улс төрийн хүчин сонгуульд ялахын тулд өрсөлддөг. Харамсалтай нь өнгөрсөн бүх сонгуульд МАН шат шатандаа ялагдал хүлээгээд байна.

Тиймээс одоо ялагдал яг юунаас болов гэдгийг маш нухацтай, ул суурьтай ярилцах цаг болжээ. Ялалт, ялагдал бол намын нийт хамт олонтой салшгүй холбоотой. Энд хэн нэгнийг буруутгаж яллах нь чухал биш. Бидэнд шинэчлэл хэрэгтэй байна.

-МАН-ын Удирдах зөвлөлийн хур лаар таныг хангалттай ажиллаагүй гэж ярьсан тухай хэвлэлд гарсан байсан. Энэ үнэн үү?

-Удирдах зөвлөлийн хурлаар зөвхөн Сонгинохайрхан дүүрэг болон Д.Сумъяа базарын сайн, муу ажилласан байдлыг авч хэлэлцээгүй байх аа. Хэрэв хариуцлага тооцох гэж байгаа бол албан ёсоор дуудаж, ядаж ажлын товч тайлан ч болов сонсох байсан байлгүй дээ. Манай нам дотор сүүлийн үед хий хоосон хардалт, сэрдэлт, хэн нэгнээс алдаа хайсан, тэгж гэмээ нь өөрөө хариуцлагаас мултрах өнгө аяс илт гарах боллоо.

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны хамт олон харин ч бие сэтгэлээ бүрэн дайчлан ялахын төлөө зүтгэсэн. Намын даргын хувьд нийт намын гишүүддээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлье.

-МАН-ын хэсэг залуу намаа шинэ чилнэ гээд ярьж эхэллээ. Та тэднийг аль талаас нь харж байна вэ?

МАН шинэчлэгдэх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. 90 жилийн түүхтэй агуу нам шинэчлэгдэх түүхэн цаг үетэйгээ нүүр тулж байх шиг байна.

-МАН шинэчлэгдэх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. 90 жилийн түүхтэй агуу нам шинэчлэгдэх түүхэн цаг үетэйгээ нүүр тулж байх шиг байна. Гэхдээ аливаа шинэчлэлийг хийхийн тулд хөнгөн хуумгай хандаж болмооргүй байгаа юм. Нэлээд ул суурьтай хэлэлцэж, үе шат тайгаар шийдэх хэрэгтэй.

Шинэчлэхийн тулд хаанаас, юунаас нь эхлэх вэ гэдгээ сайн бодож тунгааж байж хөдлөх нь зүй тэй. Бүтээснээ нураах шиг амархан зүйл байхгүй, харин босгохын тулд чамгүй олон жил, хэмжээлшгүй хүч шаардана гэдгийг манай залуучууд, дүү нар ойлгох нь чухал байна. Бид шинэчлэлийг болов сон хүчнээсээ эхэлж хийх үү, бүтэц зохион байгуулалтаасаа хийх үү, аль эсвэл үйл ажиллагаа, дүрэм журмаасаа эхлэх үү гээд олон асуудал, асуулт урган гарч ирнэ.

-Н.Номтойбаяр нарыг шүүмжлэх хэсэг нь давуу байх шиг. МАН залуу саа хяналтаас алдлаа, удирдах хүнгүй байна. Тэд хэрэгтэй үед нь энэ талаар дуугараагүй байж одоо болоод өн гөрсөн хойно нь сэрж байгаа юм биш үү?

-Н.Номтойбаярын хувьд энэ намын ирээдүйн төлөө санаа зовж байгаа залуу боловсон хүчин. Аливаа ажлыг сэтгэл гаргаж эхлүүлнэ гэдэг нь туйлын чухал байдаг. Энэ ээдрээтэй цаг үед харин ч залуу хүнийхээ хувьд зоригтой алхам хийж чадаж байгаагаар нь намын удирдлагууд хүлээж авах ёстой.

-Өнөөгийн удирдлага, Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорс ноор МАН бүрэн шинэчлэгдэж чадах уу?

-Бид хэрхэн явж ирснээ эргээд нэг сайн харах хэрэгтэй. Ийм хариуцлагатай цаг үед болгоомжтой хөдлөх нь чухал. МАН-ыг задлах сонирхолтой олон хүчин байгаа нь нууц биш шүү дээ. Бид боловсон хүчний халаа сэлгээ хийснээр асуудал тийм ч амар шийдэгдэнэ гэж бодохгүй байна. Энэ намд дуртай, дургүй маш олон хүн байгаа. Ялагдал амсаад байгаа сөрөг хүчинд одоогийн эв нэгдэл хамгийн чухал.

-Намаа шинэчлэхийг дэмжиж буй юм байна. Гэхдээ боловсон хүчнээ өөр чилснөөр асуудлыг шийдэхгүй гэлээ. Тэгвэл таны хувьд шинэчлэлийн ямар гарцыг санал болгож байгаа юм бэ?

-Д.Сумъяабазар гэдэг хүний бодож төлөвлөснөөр манай нам зөв замдаа ороод явчихна гэж байхгүй л дээ. Ардын нам зөв замдаа ортол нэлээд хүнд бэрх зам туулах байх. Мөн гаднын олон хүчин зүйл нөлөөлөх нь дамжиггүй. Саад бэрхшээл болгоныг МАН даван туулсаар ирсэн. Манай намд чадалтай чансаатай боловч олонд танигдаагүй боловсон хүчин олон байгаад би огт эргэлздэггүй.

Эрдэмтэн мэргэд, туршлагатай улстөр чид, чадварлаг сайн залуучууд гээд энэ на мыг хөдөлгөх хүчин олон. Юуны өмнө на мын дүрэм, журмыг шинэчлэх, бүтэц зо хион байгуулалтаа өөрчлөх хэрэгтэй. Үүний дараа чадварлаг, мэдрэмжтэй цомхон баг бүрдүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн ажлын нарийвчилсан төлөвлөгөө бо ловсруулж, шаардагдах эх үүсвэрүүдээ тодорхойлоод хичээнгүйлэн зүтгэх нь ялалтад хүргэх эхлэл байх болов уу.

-МАН-ын XXV их хурлаас хойш шинэчлэл хийх талаар байнга ярьж байгаа. Гэвч үр дүн харагдахгүй байна. Удахгүй болох их хурлаар гишүү дийнхээ хүсээд байгаа шинэчлэлийг хийж чадах уу?

-Шинэчлэлийн тухай байнга ярьж байх ёстой. Хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй гэж ар дын мэргэн үг байдаг. Хүн амьдарч бай гаа нийгэмдээ байнга л шинэчлэлийг эрэл хийлж явдаг. XXV их хурлаас гарсан шинэч лэл, одоогийн шинэчлэлийн суурь нь бай сан юм болов уу.

Бүх шатны сонгуульд манай нам ялагдсан нь маргаангүй үнэн. Бид эргээд хүчирхэг болохын тулд орчин цагаа даган хөгжиж, шинэ шатанд гарах хэрэгтэй. Хөгжлийн шинэ шат гэдэг бол шинэчлэл мөнөөс мөн. Үүний захиалагч нь ард түмэн болоод байна.

-Сонгуульд дараалан ялагдсаны буруутныг МАН-ын залуус хайгаад байна. Зөвхөн удирдлага гэхээсээ бодлогын, тактикийн алдаа сонгуульд ялагдахад нөлөөлсөн байх?

-Таван удаагийн сонгуулийн ялагдлын тухай манай намын ахмад гишүүн Л.Одон чимэд гуай айхтар ярилцлага өгсөн байна лээ. Бид бодож үзэх л ёстой. Өнгөрсөн сонгуулиудаар иргэд МАН-д гэхээс илүү тэндээс нэр дэвшсэн хувь хүнийг нь харж сонголтоо хийсэн. Сонгогчид нэг зүйлийг хэлээд байна шүү дээ. Улс төрийн намуудын нэн тэргүүний зорилго бол сонгуульд ялалт байгуулж, өөрийн бодлогоо хэрэгжүүлэх. Ажлын үзүүлэлтийг ч үүнтэй холбон авч үздэг.

Тиймээс бодлого, тактик гэхээсээ илүү сэтгэл хэрэгтэй байна. Бид аливаа ажлыг жижиг, том гэж ялгалгүйгээр сэтгэл зүрхнээсээ хийж байх, мөн эгэл жи рийн намын гишүүдийнхээ, иргэд сон гогчдынхоо амьдралын гүн рүү орж хүндээ хүрч ажиллах нь чухал юм байна гэж бодож сууна. Мэдээж зөв бодлого, тактик, сайн боловсон хүчин нөлөөлнө. Энэ болгоныг бид бодож сэтгэж хийж чадна, гагцхүү сэтгэл гэдэг зүйлийг мартсан юм байна.